70 настай хөгшнийг гэрт нь онц хэрцгий аргаар хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

70 настай хөгшнийг гэрт онц хэрцгий аргаар хөнөөсөн хэргийг  Герман улсын иргэн үйлдсэн болохыг шүүхийн байгууллага тогтоожээ.  Тодруулбал, 

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 77 дугаар байрны .. тоотод оршин суух өндөр настан З нь гэрийнхээ хаалгыг тайлж өгөхгүй байна гэх дуудлага Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирүүлсний дагуу тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлагч О.Төмөрхуяг, Б.Баянбаатар нар очиж шалгахад 70 настай эмэгтэй З нь гэртээ онц харгис хэрцгий аргаар буюу олон тооны шарх авч хоолой нь хэрчигдсэн байдалтай нас барсан байжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс уг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн дагуу очиж, хэргийн газрын үзлэг хийхэд талийгаач З-гийн гэрээс Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төрсөн, 24 настай, эрэгтэй Б-гийн гарын мөрийг илрүүлж чадсан байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад сэжигтэн Б нь 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр талаагийч З-гийн гэр рүү 2 удаа очиж байгаа болон талийгаачийн гэрийн орчим хог түүж байсан иргэн Г-д өмсөж байсан хувцасаа өгч байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар талийгаачийн гэрээс монетон бөгж, хутга, алчуур, таблет, нокиа маркийн гар утас алдагдсан болох нь тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сэжигтэн Б-д Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ. Шалгалтаар сэжигтэн Б нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төрсөн, монгол хэл мэддэггүй, болсон үйл хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалздаг боловч мөрдөн байцаалтын ажиллагаагаар талийгаачийн гэрээс алдагдсан монетан бөгжийг иргэн О гэх хүнд 400,000 төгрөгөөр зарсан, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутга алчуурыг "Гандан дэгчинлэн” хийдийн орчим хаясан, нокиа маркийн гар утсыг иргэн Т-д өгсөн болохыг тогтоож дээрх эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан байна. Ингэснээр уг хэрэг илрэх нөхцөл бүрдэж нотлох баримтыг цуглуулах ажиллагаа эхэлсэн бөгөөд сэжигтэн Б нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төрж өссөн, монгол хэл мэдэхгүй, орчуулагч томилохоор харьцдаггүй, улмаар элдвээр залхааж хөөж явуулдаг.  Үйлдсэн гэмт хэргээ огтоос хүлээдэггүй, хавтас хэргийн материалтай танилцахдаа элдэв арга саам хийн цаг хождог, өмгөөлөгчөөс татгалзаж дахин дахин солих, өвдсөн мэт жүжиглэн эмнэлэгт хэвтэх, хэвтүүлэхийг шаарддаг байжээ. Мөн ар гэрийн зүгээс элдэв гомдол гаргах, мэдүүлэг, тогтоол, яллах дүгнэлт, тэр бүү хэл хавтаст хэргийг орчуулж өгөхийг шаардах, өлсгөлөн зарлах зэргээр мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг илтэд хүндрүүлж прокурор, мөрдөн байцаагчид ихээхэн төвөг учруулж байсан төдийгүй нөгөө талаар шүүх хуралдааны мэтгэлцээн хөгжсөн гадаад орны иргэнд холбогдох гэмт хэргийг шийдвэрлэхдээ цаашид юуг анхаарч байх талаар томоохон туршлага болсон байна. Ийнхүү удааширсан онц хүнд, ээдрээ төвөгтэй дээрх хүн амины хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 25 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж биечлэн эдлэх 25 жилийн хорих ял оногдуулсаны 2 жилийг нь гянданд, 23 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jok(66.181.177.239) 2017 оны 06 сарын 27

Pizdaa min hezeenii bslarsan medee bn zail

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 06 сарын 27

hezeenii medee be ungursun medee bn shdee........aluurchinn 23 jiliin yl absan bizdee shuuh huraln sayhan bolj unguruu bzdee

0  |  0
Top