С.Ганбаатарын авлигын хэргийг нэмж шалгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох гадаадын иргэнээс авсан гэх 50 сая вонны хэргийг цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлсэн ч шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ. Тэгвэл цагдаагийн байгууллага хэргийг шалгаад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Гэвч тус шүүхийн шүүгч өнөөдөр захирамж гаргаж, С.Ганбаатарт холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ. Тодруулбал, Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаасан байна. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(43.228.128.195) 2017 оны 06 сарын 28

МАН АН - мөнгө тазааж байж л Босоог ардаа хийлээ дээ тэгээгүй бол ч барахгүй ээ ард олон ямар хүчтэйг одоо ойлгох цаг нь болсон доо дандаа элэг барина

0  |  0
103 т(202.9.41.14) 2017 оны 06 сарын 27

Ман ч ёстой нэг сүнгэнэтэл луйвар хийлээдээ. Уг нь С. Ганбаатарыг ялуулсан бол ядахдаа Эрдэнэтийн хулгайн хувьчлалыг зогсоох байсын. Энэ доор байгаа 103 мэтийн дүйвээнээр гуцсан сохор нохой өөрөө Ганбаатарын дайтай болосролтой байж чадахгүй дээ. Эрдэнэтийг үнэгүй хулгайлах гэсэн нохдын хамсаатан биз дээ. Муу нохойг дээ

0  |  0
erka(139.5.218.183) 2017 оны 06 сарын 27

ene door um bichsen malnuudiig nuur tsaraig harah umsan ta nariin orgomjlood baisan enhbold chni hamag um bantagnuulj baij arai gej 2 uldlee GAMBA BOL UNEN UG HELDEG SAIN ZALUU ymar hunee haruulj chadlaa enhboldod helhed odoo bolno mongol tord chnii hereg baihgui gej say songuuli dungee tabilaa

0  |  0
Зочин(103.57.93.203) 2017 оны 06 сарын 27

Хүүхэд нохойн доог бололгүй өдий зэргийн санал авсандаа баярлах хэрэгтэй. Худлаа ярихаас хэтрэхгүй хүнээр бид яах вэ. Өөрөө бас өөрийгөө дүгнэх хэрэгтэй. Дараагийн сонгуулиас өмнө боловсролтой болохыг бодоорой.

0  |  0
иргэн (103.229.120.133) 2017 оны 06 сарын 27

За одоо Ганбаатар аас Энхболд айх шаардлагагүй боллоо ш дээ саналыг нь булхай хийгээд авчихлаа өөр яах гээд байдгийм болоо

0  |  0
Зочин(182.160.3.173) 2017 оны 06 сарын 27

Энэ чинь сонгууль болохоос өмнө болсон хэрэг шүү дээ. Харин шүүх нь ажлын цагаар авч ярилцана гээд хойшлуулсан Түүний цаад утга нь сонгуулийн үр дүнг харж байж шийд гаргана гэсэн үг байсан юм биш үү? Үнэхээр л үнэнийг олоё гэсэн бол бямба гаригт л шийдвэрлэх байсан. Шүүгчид юуны тулд хаана ч байхгүй өндөр цалин авдаг юм бэ? Ганц өдөр битгий хэл хэдэн сарын ч амралтын өдрөө хасч ажлаа хийж явдаг олон ажилчдаас ичихэд яана аа.

0  |  0
Top