Оффшорт мөнгөө нууснаа хүлээсэн анхны тохиолдол болох “Казахгейт”-ийн хэрэг

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Олон нийтэд “Казахгейт”-ийн хэрэг хэмээн нэрлэгдээд байсан хэргийн сэжигтнүүд гэм буруугаа хүлээсэн. Бизнесмэн Жеймс Гриффин татвараас нуун дарагдуулсан мөнгөө Швейцарийн банканд хадгалуулж улмаар Казахстанд угаадаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Казахстаны оффшор банкинд мөнгөө байршуулахын тулд Ерөнхийлөгч Н.Назарбаев, тэргүүн хатагтай Сара нарт тус бүр нь 16 мянган ам.долларын үнэтэй цасны мотоцикл өгч байснаа хүлээсэн байна.

“Казахгейт”-ийн хэргийг 1990-ээд оноос мөрдөж эхэлсэн бөгөөд Н.Назарбаев зэрэг Казахстаны өндөр тушаалын албан хаагчдын Швейцарийн банкин дах дансыг түр хязгаарласан юм. Дээрх данснуудад АНУ-ын нефть болон уул уурхайн компаниудаас их хэмжээний мөнгө шилжиж байсан нь хууль сахиулагчдын анхаарлыг татжээ. Тус улсын хөрөнгөтөй компаниуд Казахстанд олон улсын офф шор банкны үйл ажиллагаа явуулах эрх авах болон уул уурхайн салбарт нь хүч үзэхээр тухайн үед Н.Назарбаевын зөвлөх байсан Жеймс Гриффээр зуучлуулан авлига өгдөг байжээ. Казахстан улс энэ хэргийг эхэндээ албан ёсоор үгүйсгэж, АНУ-тай харилцаагаа тасалж ч байсан удаатай юм. АНУ-ын эрх баригчид Н.Назарбаевын дансанд хамгийн сүүлд шилжсэн 84 сая ам.долларыг буяны санд хандивлахыг шаардахад Казахстаны тал татгалзсан билээ.        

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.194) 2017 оны 06 сарын 28

MUUSAYN DARANGUYLAGCHID IIM L BAYGAA YUM DAA ,

0  |  0
Top