20 гаруй цэцэрлэг барих зардлаар хоёрхон удаагийн сонгууль явуулахаар болов

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах нь нэгэнт тодорхой боллоо.

СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргаснаа мэдээлээд буй. Ирэх сарын 9-нд болохоор товлогдоод буй хоёр дахь санал хураалтын зардлын хувьд СЕХ хэлэлцээд 7.2 тэрбум төгрөгийн тооцоо гарсныг албан ёсоор зарлалаа.

Энд дурдагдаж буй 7,2 тэрбум төгрөгөөр гэр хороололд хүүхдийн цэцэрлэг 7 ширхэгийг байгуулах боломжтой. Та, бидний татварын мөнгөөр дахин сонгууль явуулах шийдвэр гарч байгаа нь даанч хайран. Эхний сонгуулийг улсын төсвөөс 14 тэрбум төгрөг гаргаж хийсэн гэсэн дүн мэдээ байна. Дараагийн сонгуулийн 7 тэрбумыг нэмээд тооцвол энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд 20 гаруй тэрбум зарцуулах нь тодорхой болоод байна. Энэ мөнгийг дахиад цэцэрлэг барих зардалд хөрвүүлээд тооцохоор 20 гаруй цэцэрлэг, сургууль барих мөнгөөр хоёрхон удаа сонгууль хийгээд дуусч байгаа юм. Эдийн засаг тааруухан, иргэдийн амьдрал ядруухан ийм цаг үед сонгуулийг ийм өндөр дүнгээр зохион байгуулж байгаа нь хэтэрхий үрэлгэн санагдах. Иймээс дараа, дараагийн сонгуулийн зардлаа танаж, төсөв хэмнэх тал дээр төрийн шийдвэр гаргах төвшнийхөн анхаарлаа хандуулах цаг болсныг сануулах нь зүй биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин Х(49.0.218.59) 2017 оны 06 сарын 28

Урд емнех Сонгуулиудаар ийм завхарсан юм болж байгаагуй. Энэ нь МАН ын хэр зэрэг ялзарч vмхийрсэнийг харуулж бна. Бvх ниитийн санал асуулгаар энэ мангар намыг татан буулгая.

0  |  0
Зочин Х(49.0.218.59) 2017 оны 06 сарын 28

Урд емнех Сонгуулиудаар ийм завхарсан юм болж байгаагуй. Энэ нь МАН ын хэр зэрэг ялзарч vмхийрсэнийг харуулж бна. Бvх ниитийн санал асуулгаар энэ мангар намыг татан буулгая.

0  |  0
Blyo(202.9.41.106) 2017 оны 06 сарын 27

Bolyoooooo yarshigdoo yarshigdoo zugeer hoof onoo alga tengeree uzchihdoo mung vrehgui ulsad heregtei tertei tergui songuuliig luiwardaj muu hulgana bolj togloj bhaar odoo bvvr muu hulganii togloomdoo ard irgediig oroltsuulj bnshdee

0  |  0
irgen(202.9.42.54) 2017 оны 06 сарын 27

enen chini bidnii aranshin shuudee mungu urehgui l bol setgel ni tsadahgui,tegeed bungugguigee gaihna

0  |  0
з(49.0.218.227) 2017 оны 06 сарын 27

харин тиймээ ёстой завхрал завхрал гарсан нэг нь хийсэн ч юм байхгүй

0  |  0
hun(66.181.176.100) 2017 оны 06 сарын 27

BUH YUM SETGELD TOGS NIITSNE GEJ BAIHGUI ENE TUHAI ZUIR UG CH BAIDAG

0  |  0
Top