Үс засуулбал эд,мал арвижна

2017 оны 06 сарын 28

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.6.28, Лхагва гараг
  • Билгийн тооллын: Шинийн 5
  • Наран ургах шингэх: 04.55-20.55
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top