Осама Бен Ладены багш таван жил ял эдэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

Осама Бен Ладены багш асан Ибрахим Козид Гуантанамо дахь шоронд 14 жил суух ял оноосон билээ. Түүнийг алан хядлагыг дэмждэг байсан хэмээн буруутгасан юм. 

Суданы харьяат тэрбээр эхэндээ өөрийгөө жирийн нэг багш мэтээр ойлгуулахыг хичээж байсан ч сүүлдээ Осама Бен Ладенд радикал үзлийг төлөвшүүлэхийг хичээж байсан төдийгүй АНУ-ын тусгай албаныхнаас зугтахад нь нэг бус удаа тусалж байснаа хүлээн зөвшөөрчээ. И.Кози гэм буруугаа хүлээсэн учраас 14 жилийн ялаас таван жилийг нь биеэр эдлээд суллагдаж магадгүй байна. Одоо энэхүү хугацаа нь дуусч байгаа ажээ. 

Гуантанамо дахь хоригдлуудын тоо ийнхүү цөөрсөөр байна. Тус баазад өмнө нь 800 хоригдол байсан бол одоо цөөрсөөр 180 л үлджээ.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top