Худагт унаж амиа алдсан иргэд Сүхбаатар аймгийн харьяат байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн Шанаган хоолой гэдэг газарт хоёр хоногийн өмнө хоёр хүн худагт унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачид Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэд байжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын 10 алба хаагч 31 настай А, 32 настай П нарын цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Энэхүү осол золгүй явдал байвуу, эсвэл гадны нөлөөтэй байв уу гэдгийг албаныхан шалгаж эхэлжээ.

С.Баяр 

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top