”Аз жаргалтай гэр бүл таны бодлоор” эсээ бичлэгийн уралдааны шагналтнууд тодорлоо

2017 оны 06 сарын 28

Нийслэлийн шилдэг гэр бүл шалгаруулах аяны хүрээнд хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, тэдний үзэл бодлоо илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлийн чиглэлээр суралцах хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 05 сарын 15 -25-ны өдрүүдэд зарласан “Аз жаргалтай гэр бүл таны бодлоор” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг 06 сарын 28-ны өдөр 10:00 цагт Нийслэлийн хүүхэд гэр бүл бөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. 

Уралдаанд 9 дүүргээс нийт 22 эсээ шалгарч ирснээс Чингэлтэй дүүргийн 23-р сургуулин 12-р ангийн сурагч А.Сүхбат, 
Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн 11-р ангийн сурагч С.Эрдэнэчимэг, Б.Түвшинтөгс, 
Х.Батхангай, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Т.Энхжин нар шалгарч талархал, ОУ-ын Улаанбаатар их сургуулийн Социологи- Гэр бүлийн ангид шалгалтгүй элсэн суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйлсээр шагнууллаа.

Image may contain: 2 people, people sitting, office, table, screen and indoor

Image may contain: 8 people, people standing, shoes and indoor

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top