Нүүрсний утаанаас түймрийн угаарт шилжсэн Монгол болж байна

2017 оны 06 сарын 28

Анхаарал болгоомжтой байгаарай гэж арав дахин хэлээд ч анзаараг авдаггүй монгол доо, бид. Түүнийхээ гороор үе үе галын аюул гаргаж, айл хөрш, улмаар бэлчээр нутгаа ч сүйтгэж байна. Ойгүй шахуу орны тоонд ордог атлаа жаахан модтой газраа заавал түймэртэй байдаг нь Монголын л төрх юм даа. Өвөлдөө нүүрсний угаарт хахаж цацан явдаг нийслэлийнхэн энэ зун хаа нэгтээгээс орж ирсэн ойн түмрийн утаанд хоолой нь арган, нүдээ нухлан явцгаана. Төв аймгийн нутагт гарсан түймэр Улаанбаатар руу орж ирлээ л гэнэ. Та бүхэнд одоо албан мэдээг хүргэе .

Он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймэрт урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай өртсөн байна.

Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1 түймэр, нийт 8 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр нийт 6 түймэр байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 166 албан хаагч, 16 автомашин, орон нутгаас 168 иргэн, 15 автомашинтай нийт 334 хүн, 31 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна.

Харин нийслэлийн орчим ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэл орж ирээд байгаа юм.

Улсын хэмжээнд гарсан 116 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1942 албан хаагч, 216 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, орон нутгаас 3074 иргэн, 332 автомашин, 51 мотоцикль тус тус дайчлагдан нийт 5643 хүн, 585 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 181 морьтойгоор ажилласан байна. Энэ бол Онгой байдлын ерөнхий газрын мэдээлэл. 

Минжийн хангай шатаж байгаа нь миний буруу юу гэж хэн бодох билээ. Та бидний хэн нь ч очоод гал тавьчихаагүй байх. Гэхдээ бидэнтэй адил хэн нэгэн этгээдийн л хийсэн болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр дэгдсэн байдаг. Одоо зунаар ойдоо түймэртэй байгаа намар навч шарлан , өвч хатаад ирэх цагт ямар газраа галын аюулд өртүүлэх бол гэхээс түгших юм. Ойн болон хээрийн, суурин газар дахь орон байр ахуйн аль ч галын аюулд тухай тухайдаа буруутай эзэн буй ч бусдад буюу нийтэд буруу бий. Болгоомжлол сануулгыг хэн хэндээ харамгүй хэлдэг билүү, бид. Гарч болзошгүй галын аюулаас сэрэмжилсэн ажил хэр их хийдэг билээ. Хотын ч бай хөдөөний бай айл өрх гаднаа шуудай элс, торх усны нөөц зэхсэн байдаг билүү. Мөнөөх галын хор гэгчийг аваад хашаандаа хаа нэгтээ, эсвэл амбаарынхаа хананд өлгөчихсөн нь хэд бол. Байр байшинд байгаа нь тагтан дээрээ галын хортой нь бас хэд бол. Автомашинтай нь зориулалтын галын хорыг зөвхөн авто,техникийн ээлжит үзлэг, шалгалтын үед л ёс төдий харуулах гэж авч очдог. Иймэрхүү  хэвшилтэй байхад гал түймэр гарч л байдаг тийм орон гэхээс өөрцгүй.  

Гантай хэт халалтай байгаа энэ зун галын аюулаас хэрхэн болгоомжлох талаар гэнэн балчрууддаа болон сал сул –салан задгай хэнд ч болов хэлж , ойлгуулж байхсан. Гэтэл юун гал түймэр, сонгуулийн л тухай яриа, хөөрөө. Байгаль хураа хайрлахгүй байхад хиймлээр бороо оруулдаг арга технологи нь байвч “үүл буудагч “ сум дуусчихлаа гэх. Үгүй мөн лут улс орон шүү. Мөнгө сан муутай ядарсан эдийн засагтай улс орон мөн л дөө. Гэхдээ дахин сонгуулийн 7.2 тэрбум гэх шиг үрэлгэнэ нь дэндсэн зардалтайгаа юу гэх вэ. Түймэрт өртөж буй хангайн мод хайран байтал төлөвшөөгүй төр, түвэгтэй улстөржилтийн лайгаар төгрөг мөнгийг тэрбум тэрбумаар нь шатааж байна. Үүнийхээ оронд “үүл буудах” сум авч нөөцөлсөн бол ядаж түймрээ унтраахгүй юу ?!

                                                                                              Б.Цогзаяабаатар 

                                                                                      www.Zindaa .mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
laitai songuuli(182.160.2.160) 2017 оны 06 сарын 29

hogiin songuuli dhain sanal huraalt ch geh shig naadahaa hiiwel hiisen shig margaash nuguudurgui hiigeech daraagiin ajilaa bodmoor baina dungluulsen baagii nar shigl bailgah geed baigaa ymuu ene samal huraaltaa hurdan duusga bas sanal hursengui gewel ternees naan tuunees hoish naad songuulid chin hooson tsaas ugch bainaheden arwan jildee naad songuuli zohion baiguulna biz hamaa alga

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 06 сарын 29

Ухамсаргүй, арчаагүй, болгоомжгүй, хүн гүтгэж донгосогсод л гал тавьж байгаа юм. Юу ч хийхгүй ам нь ангалзсан юмнууд олон байх юм, ааш аяг нь ч дийлдэхгүй, тийм сайн юм бол талбай дээр хашгираач.

0  |  0
yag onohiig onol(66.181.176.100) 2017 оны 06 сарын 28

DARVIN BOL PRAKTIKCH BUTEEL N ONOL BISH

0  |  0
Иргэн(66.181.160.62) 2017 оны 06 сарын 28

Ажлаа хийгээчээ. ЕС, Хотын дарга нараа та нарын урагшгуйгээс намын дарга чинь годройтлоо.Утаа емхий

0  |  0
Zochin(66.181.178.165) 2017 оны 06 сарын 28

Boroo otuulahdaa 4 5 6 sard l oruulmaarshdee ene zun 6 sarin horind buudaj baihgaa ym daa songuulidaad l oigoo tuimerdeed l noolio unerteed l hogondoo daragdaad l mun ch hetsuu ymdaa

0  |  0
Top