Шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгууллаа

2017 оны 06 сарын 28

Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэнэ. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдад уг хуулийн үзэл баримтлал, өөрчлөлт, уялдаа холбоо, шинэлэг зохицуулалтын талаар мэдлэг олгох сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтыг тус газрын Хяналт шалгалтын газраас зохион байгуулсан бөгөөд сургалтад 20 гаруй хяналтын улсын байцаагч хамрагдсан юм.

Ийнхүү сургалт зохион байгуулснаар хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн албан хаагчид шинээр дагаж мөрдөгдөж буй хуулиудыг нэг мөр ойлгож, иргэдэд таниулан сурталчлах, иргэдийн хуулиар олгогдсон эрх, ашгийг хамгаалж, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top