Капитализмыг эсэргүүцэгчид нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Германд төр засгийнхаа бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал байнга гарах болж, цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Нийт иргэдийн 88 хувь нь одоогийн тогтолцоондоо дургүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Дээрх судалгаанд оролцсон иргэд капитализм бол байгаль орчин, нийгмийн эмзэг давхаргынханд харгисаар ханддаг гэдэгт бараг бүгд санал нэгдсэн байна. Тиймээс капитализмын замаар цаашид замнах эсэхээ эргэж харах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. Санал асууулгад оролцсон иргэд “Капитализм бол харгис нийгэм. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг асуудал чухал болохоос байгалиа үл хайрлан эд хөрөнгө нэмэгдүүлэх нь сайныг авчрахгүй” гэсэн нийтлэг хариултыг өгсөн байна. Үүнээс гадна иргэдийн 82 хувь нь эдийн засаг хүчирхэгжсээр байх аваас улс төрийн тогтворгүй байдал үүснэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Залуучуудын дунд явуулсан санал асуулгаар залуу иргэдийн гуравны нэг нь л зах зээлийн эдийн засгийн системийг зөв гэж үзэж байгаа ажээ.        

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top