Буудал барьцаалахыг завджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Зэвсэглэсэн, бүлэг этгээдүүд зочид буудлыг барьцаалахыг завдсан хэрэг Бразилийн Рио де Жанейро хотод гарчээ. Тэд цагдаагийхантай ширүүн буудалцаан хийсэн бөгөөд энэ үеэр нэг эмэгтэй амь үрэгдсэн байна. Санаархал нь бүтэхгүй болмогц тэд барьцааны хүмүүс авч буудлаас гарахыг оролдсон ч цагдаа нар барьцааны хүмүүсийг суллаж чадсан аж. Интерконтиненталь хэмээх уг зочид буудал нь Сан Конраду наран шарлагын газар байрладаг байсан гэнэ.    

 

С.Төгөлдөр


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top