Гуравхан хоногийн дотор гайхалтай турах жор

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Гэдэс, хэвлий ямар харагдаж байгаа нь хооллолтоос 90 хувь шалтгаалдаг байна. Тиймээс нарийхан бэлхүүстэй болохын тулд идэж байгаа зүйлдээ анхаарах нь тун чухал юм. Иймд бид та бүхэндээ ердөө гурав хоногийн дотор хэвлийгээрээ маш хурдан турах шидэт ундаа хийх зааврыг хүргэхээр бэлтгэлээ.

 Бэлдэх заавар:

  1. Нэг боодол яншуй аваад жижиглэж хэрчинэ.
  2. Нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаад, яншуй дээрээ хийнэ.
  3. Дээрээс нь тал аяга ус нэмээд хэдэн секунд хутгаад уугаарай.

Үр дүн:

Тус бэлдмэл нь маш хурдан үр дүнгээ өгдөг. Ердөө гурав хоногийн дараа танд үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэж эхлэх юм. Үүний гол нууц нь амин дэмээр баялаг яншуйнд байгаа ажээ. Харин нимбэг нь өөх тос шатаахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Дээрээс нь та хэвлийгээрээ тураад зогсохгүй, таны цусны эргэлт сайжирна гээд бод доо?

Дашрамд дурдахад, та дараах ундаануудыг уувал гурав хоногийн хугацаанд тодорхой хэмжээгээр жингээ хасах юм.

Жимстэй ус: Төрөл бүрийн жимс, ногоог хэрчиж, нэг аяга хүйтэн усанд хийгээд уугаарай. Ингэснээр ус сайхан амттай болоод зогсохгүй, амин дэмээ нөхөж авах боломжтой болох юм.

Ногоон цай: Шинэхэн ногоон цай ууснаар хоолны шингэц сайжирч, жин хасдаг. Та амт оруулахын тулд ногоон цайн дээрээ зөгийн бал нэмж болно.

Тарвасны смүүти: Тарвасанд их хэмжээний ус агуулагддаг тул смүүти хийхэд хамгийн сайн тохирдог. Тиймээс та тарвас болон шинэхэн таргийг хольж, амттай смүүти хийж уугаарай.

 Эцэст нь хэлэхэд шургуу, тэвчээртэй байж чадсан хүн л амжилтанд хүрдэг. Та эрүүл хоолны дэглэм барьж, дээрх яншуйтай нимбэгний шүүсийг уугаад байвал маш хурдан хугацаанд харвингаасаа салж чадах билээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
rensa(112.72.11.121) 2017 оны 07 сарын 02

Jiremsen xvn uuj bolohuu

0  |  0
hi(23.27.245.51) 2017 оны 06 сарын 30

Tarwas l bitgii ideerei Mongolchuudaa guiy

0  |  0
Top