Залуус ангасан зээрийг аварч, зээр хамгаалах аян өрнүүлж байна

2017 оны 06 сарын 30

Аагим халуун үргэлжилсэн энэ өдрүүдэд говийн зарим газар зээр зэрэг амьтан анган үхэж байгаа мэдээлэл гарлаа. Үүнтэй холбоотойгоор хэсэг залуус өөрсдийн санаачилгаар талд харангадаж буй зээрнүүдийг усалж байгаа тухай мэдээ цахимаар түгж олны талархлыг хүлээв.

Энэ буянтай ажлыг санаачилсан залуустай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Дорнод нутаг энэ зун гандуу, хур бороо оролгүй удсан болохоор харангадаж үхсэн, сульдаж тамирдсан зээрнүүдтэй хаа сайгүй таарч байгаа талаар тэд хэлсэн юм. Харин усалгааны талаар сонирхоход, газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нүхийг нь экскэватороор ухаад, өрмийн зүмп доторлодог пленкоор доторложээ. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ.

Image may contain: one or more people, sky, outdoor and nature

Эдгээр усан сангаас гадна талд тогтсон нэгэн цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж. Өнгөрөгч өвөл Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын цэцэг өвчин зээрийн сүрэгт мөн халдварлаж, тоо толгой нь нэлээд хорогдсон талаар эх сурвалжууд хэллээ. Иймээс дээрх хоёр талбайд технологийн тээвэр хийж буй “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн залуус нэгдэн, тал нутгийн сувд болсон цагаан зээрийг хамгаалахаар усалгаанаас эхлүүлсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Зээр хамгаалах сан” байгуулахаар болжээ.

Сайхан сэтгэлийн үрээр хийсэн сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Image may contain: one or more people and outdoor

Image may contain: sky, outdoor and nature

Image may contain: ocean, outdoor, water and nature


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oka(202.126.91.87) 2017 оны 07 сарын 01

zaluustaa bayar xvrgeed amjilt

0  |  0
Amaraa(66.181.160.60) 2017 оны 06 сарын 30

Mundag zaluusdaa tsaashdiin ajil amidrald n az jargal hysie buyantai hymyys yumaa

0  |  0
зочин(66.181.177.67) 2017 оны 06 сарын 30

зээр ус ууж байгааа зургийг нь гаргаарай.......

0  |  0
Top