Албан тушаалаа эргүүлэн авахын тулд автобус барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Филиппиний армийн офицер асан 55 настай эр байлдааны сумтэй буугаар зэвсэглэн Манила хотын төвд явж байсан дүүрэн зорчигчтой жуулчны автобусыг барьцаанд авчээ. Тэрбээр өмнө нь хашч байсан албан тушаалыг нь буцааж өгөхийг эрх баригчдаас цагдаа нараар дамжуулан шаардаж байгаа аж. Автобусанд хүүхэд насанд хүрэгчид нийлсэн 26 хүн явсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд нь Цагдаагийн газар ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд дээрэмчидтэй холбоотой гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдсан нэгэн аж. Барьцаалагдсан жуулчдын ихэнх нь БНСУ, Хонгконгийн иргэд байсан бөгөөд цагдаа нар хэлэлцээр хийсний хүчинд бүгдийг нь аюулгүй суллаж чаджээ.    

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top