Төрөх дөхсөн эмэгтэй хөөрхийлөлтэйгээр амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Төрөх эмнэлэгт хүргэгдэн ирээд хөөрхийлөлтэйгээр амиа алдсан нэгэн бүсгүйн талаар эх сурвалж: мэдээлээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн хоёрдугаар хорооны харьяалалтай, долоон сартай жирэмсэн эмэгтэй Ю зургадугаар сарын 16-ны өглөө нийслэлийн Өргөө амаржих газарт түргэнээр хүргэгдэн ирээд нас барсан хэрэг гарчээ. Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн эх, хүүгийн үхэлд тус төрөхийн эмч нарыг буруутай гэж  телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

"Өргөө" амаржих газар эх, хүүхдийн үхэлд буруутай юу?

Талийгаач эмэгтэй нь  1991 онд төрсөн 26 настай,  долоон сартай жирэмсэн байжээ. Энэ нь түүний хоёр дахь төрөлт байсан бөгөөд хоёр сартайгаасаа эхлэн  СХД-ийн хоёрдугаар хорооны өрхийн эмнэлэгт харьяаллынхаа дагуу  хяналтад байсан байна. Хяналтад байхдаа бүх төрлийн шинжилгээг хийлгэж,  төрөхөд ямар нэгэн хүндрэлгүй, эрүүл байсныг өвчтөний карт дээр тэмдэглэгдсэн эмчийн мэдээллүүд нотолно гэж ар гэрийнхэн нь үзэж буй юм.

Талийгаач эмэгтэйн гэдэс  зургадугаар сарын 15-ны өдөр  базалж өвдөлт өгсөн учраас түргэн тусламж дууджээ.  Ингээд нийслэлийн ”Өргөө” амаржих газрын эмч У гэгч талийгаачийг хүлээн авч үзлэг хийгээд, “Даралт хэвийн гэж тодорхойлон гуянд нь тариа хийж, төрөх болоогүй учраас гэртээ хэвтрийн дэглэм сахь” гэсэн байна.

Эмчийн зөвлөсний дагуу талийгаач эмэгтэй гэртээ ирж хэвтсэн болж зургадугаар сарын 16-ны шөнө бие нь улам муудаж дахин түргэн дуудахад, өрхийн эмнэлэгтээ ханд гэсний дагуу өглөөний 07.45 цагийн орчимд өрхийн эмнэлгийн эмч сувилагч нь ирж үзлэг хийгээд нийслэлийн ”Өргөө” амаржих газарт яаралтай авчирчээ.

Тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн талийгаач эмэгтэйг нийслэлийн ”Өргөө” амаржих газрынхан эмчилгээний өрөөндөө оруулж, нэлээд удсаны дараа ар гэрийнхэнд эхийн бие муудаж, ураг амьгүй болсныг дуулгажээ. Эмч нар өдөржин зөвлөлдсөн ч орой нь эх мөн нас барсныг ар гэрийнхэнд нь дуулгасан байна.

Нэгдүгээр амаржих эмнэлгээс  эх, ураг ямар шалтгааны улмаас нас барсныг одоо болтол талийгаач эмэгтэйн ар гэрийнхэнд мэдээлээгүй, тайлбарлаагүй гэнэ.  Талийгаачийг нас барсны өмнөх өдөр түүнийг хүлээн авч үзсэн У гэх эмчийн бичигт талийгаач эмэгтэй Ю-гийн  даралт, ургийн зүрхний цохилт хэвийн хэмээн тодорхойлж, элдэв суурь өвчингүй гэсэн байсныг өрхийн эмнэлэг болон нийслэлийн ”Өргөө” амаржих газрын хүлээн авахын тэмдэглэгээнд дурдсан байжээ.

Гэтэл хэд хоногийн дараа талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн Нэгдүгээр амаржих газрын дарга Энхбаяртай уулзахад тэрбээр “Олон эрхтний дутмагшил, зүрхний  дутагдалд орсноос нас барсан байх магадлалтай” гэж тайлбарласан аж.

Болсон хэргийн талаар нийслэлийн Өргөө амаржих газраас тодруулсан боловч, тайлбар мэдээлэл өгөхгүй боломжгүй гэлээ. Мөн эх, хүү эндсэн шалтгааныг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-д ханджээ. Шинжилгээний хариу одоогоор гараагүйг ШШҮХ-ээс мэдэгдээд байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БӨНДГӨРИЙН ХЭМЖЭЭ(202.9.42.59) 2017 оны 07 сарын 03

хоосон толгойтой,хэнэгч үгүй бохь зажилсан зарим нэг ”халатны гол”,гүзээгээ дийлэхгүй байж эмнэлэг удирдан гэж зүтгэдэг мөнгө төгрөгний дон шүгэлсэн зөнөг мудакуудаас болж сайн2 эмч нарын нэр хүнд,Монголын минь ирээдүй сүйрч байна. Хуулийг нь чангалж,цалинг нь өсгөх хэрэгтэй,ХАРИН ЭХ НЯЛХАСЫН АЛТАН ГАРТАЙ ЭМЧ НАР МУНДАГ ШҮҮ

0  |  0
Zochin(81.213.43.26) 2017 оны 07 сарын 02

Um maani bad me hun haimalta umaa

0  |  0
Maral(103.254.120.84) 2017 оны 07 сарын 02

Hariutslaga mash muu sh dee minii bie 4 sariin 28 nd ehes howhroltoi gej duurgiin emnelgees 2- r toroh luu yaraltai hewteh bihig hiij ogson bolowch 2- r toroh ehes howhrlgui gej gert butsaasan bie owdoj ywsaar bgaad 5 r sariin 18 nd turgen duudahad toroh dohson uchiraas shuud emnelegluugee yw gesen uchiraas ooriin bieer 2-r torohod ochihod 3 oor hun dotuur uzleg uzuj etsest ni 1 mntiin zaitai owdood genet tsus aldaj ehleed yaraltai hagalgaand orj amid garsan hediigeer ami naiig mini awardag altan gartai emch nar ch gesen n muuajillaj bna setgel gargahgui hariutslagaa uhamsarlahgui bna shuu de

0  |  0
сб(27.123.214.109) 2017 оны 07 сарын 01

Эмч нар тангараг өргөдөг даанч цалин бага гээд муухай загнадаг юм ,. мэдсээр байж яах гэж эмч болдог байнаа ,.. бүр тангараг өргөж ирээл

0  |  0
сб(27.123.214.109) 2017 оны 07 сарын 01

Ум ма ни бад ми хум 26 хан настай хоёр дохь хүүхдээ хүлээж суудаг хүсэж байсан охин хүү гээл хайран амь хайран хүүхэд

0  |  0
zochin(202.9.40.43) 2017 оны 07 сарын 01

Notoi bnshde.emch nar.iim hariuclagagui archagui hunii sugnuud bolcimuu.hunii ami nasaar togloj baij heden haltartugrug awchihaad ergeed yaj yum bolno gj bodood idej uuj umsuj zuuj chadaj bnaa.emegteichud.l ene tal der yum helj hatuu bair auuritai bhgui bol ed nar.ingej dawarch bgam.dugarah estoi tsag ni boljee

0  |  0
Сб(211.214.7.50) 2017 оны 07 сарын 01

Улс бас эмнэлэгээ нэмж бариачээ!!!! 1 төрх үнэхээр ачаалалтай!!! Эмнэлэгийн өрөө, ор, эмч, сувилагч нар нь хаанаа ч хүрдэггүй. Ирж байгаа эх маш олон үүнээсээ болоод гайгүйг нь буцаадаг. Өвдсөн, төрсөн эхэд сувилагч нар тулж анхаарч амждаггүй. Хаа хаанаа л анхаарах хэрэгтэй! Эмч нар ч рарижцлагатай байх хэрэгтэй. Цалин мөнгийг нь ч ахиухан өгөх хэрэгтэй ш дээ!!!

0  |  0
Зочин(202.9.40.99) 2017 оны 07 сарын 01

3р төрөхийн араас ороод байна уу даа. 1 гэлтгүй 3 төрх бас их хүнд сурталтай мал төрүүлж байгаа юм шиг. Ийм байхад Монголын хүн ам яаж өсөх юм бэ. Үнэхээр бухимдал төрж байна. Хайнга байдлаасаа чинь болоод олон залуу ээжүүд ахиж төрж чадахгүй хүртэл болж байна.

0  |  0
Zochin(150.129.140.3) 2017 оны 07 сарын 01

Emch nart mongo l ogohgvi bol hodolhoo bolison um bna lee.archaagvi vzeltei.mongotei bgaad monkh naslahgvi gedgee oilgoh l hemjeenii hvmvvs bmaar um daa.arai ch dee hvnii amiaar togloj hanahgvi umaa.

0  |  0
зочин(66.181.178.244) 2017 оны 07 сарын 01

1-р төрөх маш их хүнд сурталтай ер нь бол хэнийг ч яаж ч мэдэх нөхдүүүд байдаг газар

0  |  0
Зочин(104.13.211.92) 2017 оны 06 сарын 30

Өөр нэг жишээ нь төрөх цаг нь болоод ус гарчихсан найзын маань эхнэрийг төрүүлэхгүй орон дээр хэвтүүлсээр байгаад хүүхдийг нь бүтүүлээд цус харвуулсан.эмч нар нь цайгаа ууж байна гээд л суусан.хөөрхий тэр хүүхэд олон жил ээж аавыгаа зовоосондоо.эмч нарын идэж уух хахууль эрдэнэт хүний амь наснаас чухал юм даа.гэхдээ та нар арван хар нүглийн хамгийн хүнд нүгэлээс хэзээ ч мултрахгүй.цаг нь болоод буцах үед шүүгдэх л болно.

0  |  0
Зочин(104.13.211.92) 2017 оны 06 сарын 30

Бүх төрөх эмнэлэгүүдэд камер тавих хэрэгтэй.эмч нар нь ямар ч хариуцлага байхгүй хөлдүү нөхдүүд байдаг.эх үрсийн эндэгдлийн ихэнхи хувь нь эмч нарын хариуцлагагүй хайнга үйл ажиллагаанаас болж байна.та нар хүний амь нас бүрэлгэж буй хамгийн хатуу нүгэлт үйлд унаж байгаагаа хатуу ойлгоорой.2-хон жишээ хэлье.танил бүсгүй маань төрөөд хүүхдээ тэврээд төрөх орон дээр 2 цаг нүцгэн хэвтсэн.тэгэхэд эмч нар өрөөндөө хоол идээд энэ хэний хүн юм гээд биеэ биеэсээ асуугаад инээлдээд суусан.нэг асрагч гуйж байж гэрийнхэндээ хэлүүлж хэл ам болжбайж өрөө рүү шилжсэн.дараа нь цус алдалтай хэвтэж эмчлүүлсэн

0  |  0
зочин(66.181.185.95) 2017 оны 06 сарын 30

Үр зулбах шинж тэмдэгтэй ирсэн ээжд ямар ч тусламж үзүүлэхгүй байсаар бгаад бүрэн зулбуучихдаг газар шүү дээ. 1р төрөхийн эмч нар эх үрийн амийг авардаггүй алдаг газар.

0  |  0
зочин(66.181.185.95) 2017 оны 06 сарын 30

Өргөө амаржих газрын эх барихын эмч нар үнэн хэцүү юм бна билээ. Хэчнээн ээжийг үртэй нь алж байж хаширах юм бүү мэд. Үгүй болсоныхоо ясыг өндөлзүүлэхгүйн тулд л хохирогчид чимээгүй өнгөрдөг байх.

0  |  0
уншигч (150.129.142.7) 2017 оны 06 сарын 30

Ум ма ни бад мэ хум. Хайран сайхан охин харамсалтай байна.

0  |  0
alt(75.86.64.60) 2017 оны 06 сарын 30

Khun chanar gej daanch algadaa ekh khuukhed 2 uulangiin aldaj bdag khairan ami !!!

0  |  0
иргэн(103.26.195.43) 2017 оны 06 сарын 30

Амаржих газруудын эх баригч нар мөнгө өгөхгүй бол хөдлөхгүй шдэ.Эмч нарт хариуцлага тооцох хэрэгтэй.

0  |  0
Хохирогч(150.129.142.146) 2017 оны 06 сарын 30

Эмнэлгээс гадна хүлээн авагч эмч нар бас л хариуцлагагүй шүү. Хайнга эмч нараас болж хохирсон хохирогчийн нэг байна. Хайран сайхан хүүгийн минь амийг хэнэг ч үгүй аваад явсан даа.

0  |  0
..,(202.70.46.207) 2017 оны 06 сарын 30

Toroh ywtsad ar gerees n hvn oruulj bold.gvi ymuu ydaj ar geriihen n yu bolj bgaag nvdeer haran shdee baij baij bgaad yu boldon n medeg.gvi ingechlee geh ym

0  |  0
Zochin(88.84.13.118) 2017 оны 06 сарын 30

Emch gej odoo neeh olon diplom zugluulsan umnuud jinhen hereg deeree uy ch medleg chadvar bhgui aluurchid l bolood bgaamdaa hariuzlaga toozoh heregtei hairan zaluu hun .

0  |  0
Yhh(27.123.214.119) 2017 оны 06 сарын 30

Ym nuugaal bn da

0  |  0
Эгч(202.9.41.197) 2017 оны 06 сарын 30

Энэ хэдэн торох эмнэлгууд эх vрийг алдаг газар болоод уджээ

0  |  0
Энхбаяр(202.70.33.242) 2017 оны 06 сарын 30

1-р төрөхийн дарга Энхбаяр нь ажил дээрээ согтуу улмаар ар гэрийнхэнд нь агсам тавьж байгаа бичлэг гарсан шүү дээ

0  |  0
Top