БНХАУ эдийн засгийн гэмт хэрэгтэнд цаазаар авах ял ноогдуулахаа болино

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оноодог байсан шийдвэрээ БНХАУ-ын эрх баригчид эргэн харахаар болжээ. “Синьхуа" агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Эрүүгийн хуулийн эдийн засгийн гэмт хэргийн бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж, ялын зүйлчлэлээс цаазаар авах ялыг хасах тухай хуулийн төслийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хуралд оруулсан бөгөөд анхны хэлэлцүүлэг нь энэ цаг мөчид явагдаж байна. БНХАУ залилан, татвар төлөхөөс зайлсхийсэн, соёлын үнэт дурсгал болон үнэт металлыг хилийн чанадад гаргахаар завдсан эдийн засгийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг ноогдуулдаг юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top