Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломж бүрдэж байгаа

2017 оны 06 сарын 30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Нийгмийн даатгалаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим эргэлзээтэй заалтуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хуулийн төсөлтэй холбогдуулан олон нийтэд буруу ташаа мэдээлэл их хүрч байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн заалт оруулсны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Уг хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх босго нь 20 жил, хувь тэнцүүлсэн бол 10-20 жил байдаг. 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт хэвээр үлдэх юм. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг энэ хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 болгож байгааг хүмүүс андуурч, тэтгэвэрт гарах эрх үүсэх хугацаа 10, 15 жилээр нэмэгдэж байна хэмээн буруу ташаа ойлгоод байна. Эрэгтэй хүн 35 жил нийгмийн даатгал төлсөн, эмэгтэй 30 жил төлснөөр практик дээр эмэгтэй хүн 48 насандаа, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа. Энэ нь 60, 65 гэж тогтоосонтой харьцуулахад нас харгалзахгүйгээр нийгмийн даатгалыг 30, 35 жилээр  тооцож тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байгаа” гэв.

Харин тэтгэврийн насыг хоёр жилд нэгээр нэмэгдүүлэх заалт хэвээр үлдэж байгаа. Гэхдээ  хуулийн үйлчлэлийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэвэр тогтоолгоох хоёр дахь хувилбар бүхий сонголт бий болж байгааг салбарын сайд онцолсон.

Дээрх хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлээгүйг тэрбээр мөн дуулгасан.  Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, шимтгэлийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх хөшүүрэг оруулж өгсөн байна. Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг олон нийтийн өмч болгон хуульчилж байгаа аж.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн тухайд, жирэмсэн эхэд таван сартайгаас төрөх хүртэлх хугацааны тэтгэмж болгож сар бүр 40 мянган төгрөг, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд хүүхэд тус бүр нэг 1-3 сая хүртэлх төгрөг олгохоор, 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох зохицуулалт хийжээ. Дараагийн үл ойлголцоод байгаа зүйл нь ихэр хүүхдэд олгодог тэтгэмжийг өгөхгүй болж байна гэх мэдээлэлгарсан. Тэгвэл салбарын сайд дээрх мэдээлэл ташаа болохыг мэдэгдэж, хоёр ихэр бол тус бүр нэг сая төгрөг, гурван ба түүнээс дээш ихэр  тус бүр 3 сая төгрөг олгохоор тусгасан” гэлээ.  

Ж.Золоо

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.123) 2017 оны 07 сарын 04

Ер нь анхнаасаа Чойжилсүрэнгээс л болсон асуудал шүү дээ татваруудыг нэмж болно тэтгэврийн насыг нэмэх хэрэггүй л бн юм л даа .Бүтэл муутай сангийн сайдаас үүдэлтэй асуудалд өөрсдөө унасан даа хөөрхий.

0  |  0
Чинбаа(202.9.40.226) 2017 оны 07 сарын 02

Та тэтгэвэрт гарахын тулд 35 жил махийтал ажиллаж татвараас гадна ажлын хөлснийхөө 10 хувийг шулуулсныхаа дараа тэтгэвэрт гарч болно гэсэн л үг шүү дээ. Дээр нь бас чиний өмнөөс байгууллага чинь 10, түүнээс дээш хувийн шимтгэл төлнө. Бод 35 жил ажиллаад тэтгэвэрт гарсан хүн хэд байдгийн бол оо. Маш цөөхөн гэдэг эргэлзэх хэрэггүй. Тархи угаалт. Дээрэм. 20 жилийг 35 жил болгож байгаа хэрэг.

0  |  0
зочин(122.201.22.74) 2017 оны 07 сарын 02

Тэгээд энэ хууль хэзээ хэрэгжих юм бол

0  |  0
Иргэн(202.21.106.131) 2017 оны 07 сарын 01

Ард түмнийг тэнэг гэж бүү бас хэдхэн хоноод хариугаа аваарай

0  |  0
Болиочээ(202.9.40.0) 2017 оны 07 сарын 01

Emch bagsh nar 18 nastaidaa ajild oroh uu. Amidrald oirhon yum yariach Ard irgediin sanaliig avahiin tuld yu ch hamaagui yarihaa bolimoor yum.

0  |  0
Zochin(203.91.115.38) 2017 оны 07 сарын 01

18 ajild orwol l 48 tewgwert garah yum bish v 18 tai har bor ajil hiine biz mergejilgvi hvn tiim oilgolt yum bish v

0  |  0
sss(202.21.101.174) 2017 оны 07 сарын 01

2jild 1 jil nemne geed heden on hurtel nemeh yum be.arai tasraltgui nemeed bh yum bish biz de

0  |  0
Tetgeveriin hugshin(73.225.36.23) 2017 оны 07 сарын 01

Hulgaich luivarchinn chi muu 100 naslasd tamd ochino. amidral boginohon shuu.

0  |  0
11(59.153.87.214) 2017 оны 07 сарын 01

Bidniig teneg gej bodoj dee

0  |  0
zug(202.21.112.2) 2017 оны 07 сарын 01

kk oron garan uym yarih yum daa huurhii

0  |  0
seruun(202.70.46.231) 2017 оны 06 сарын 30

Nomtoibayaraa bitgii bulter.nomguingutamshig uu ? Chi chin

0  |  0
zochin(66.181.179.194) 2017 оны 06 сарын 30

ta nar sayn sudlaaguy asuudlyg yaran sandran erunkhiilugchiin songuuliin ued oruulji ireed l . uund chini khuurtakhaa bolison shuu bidnii mongolchuud . mongoll yalnaa

0  |  0
Дорж(202.21.106.109) 2017 оны 06 сарын 30

Хятад хүнийг ерөнхийлөгч болгохын тулд эд санал авах гэж худлаа бүлтэрч мөн ч ядруухан арга олж байна даа

0  |  0
Top