Солонгосын хойгт нөхцөл байдал хурцадлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 29

Солонгосын хойгийн нөхцөл байдал өнөөдөр үүрээр БНАСАУ пуужин харвасны дараа эргэн хурцадлаа. Пхеньян дунд зайн тусгалтай баллистик пуужин харвасан нь 2009 оноос хойш анх удаагаа Японы газар нутгийг давжээ. 2009 онд Хойд Солонгос “Тэпходон-2” пуужинтай хиймэл дагуул хөөргөж байсан юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдаан зарласан байна. Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай яаралтай утсаар ярьжээ. Японы Ерөнхий сайд ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авахаа мэдэгдээд байна. Түүнчлэн БНСУ Хойд Солонгост хандан өдөөн хатгасан үйлдэл хийсээр байвал хариуг нь барихаа санууллаа.

Пуужин 2700 км зайг туулахдаа 550 км хүртэл өндөрт явжээ. Хойд Солонгосын баруун эргээс Японы зүүн хойд хэсгийг чиглүүлэн харвасан пуужин Японы Хоккайдо мужийн Эримо хотоос 1180 км зайд Номхон далайн усанд унасан байна. Пуужин гурван хэсэг болж хуваагдан унасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Япон улс БНАСАУ-ын харвасан пуужинг шинжилж байгаа аж. Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга “БНАСАУ өнөө өглөө санаанд оромгүй өдөөн хатгалга хийлээ. Тус улс Японы төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна” гэжээ. Ийнхүү Япон улс аюулгүй байдлынхаа төлөө АНУ, БНСУ-тай хамтран арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

АНУ, БНАСАУ хоёр сүүлийн хэдэн долоо хоногт нэг нэгнээ тун хурцаар сүрдүүлсэн. АНУ Хойд Солонгосыг дахин пуужин харвасны хариуд стратегийн зэвсэглэлээ БНСУ-д байршуулахаар бэлтгэж эхэлжээ. Америк стратегийн “B-52”, “B-2”, “B-1B” бөмбөгдөгч онгоц, “F-35” сөнөөгч онгоц болон нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудаа байршуулна гэж ажиглагчид таамаглаж байна.

БНАСАУ-ыг пуужин харвасны дараа БНСУ шууд цэргийн сургуулилт хийсэн гэсэн мэдээлэл ч байгаа юм. АНУ, БНСУ хоёрын жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилт хэд хоногийн өмнө дууссан билээ. Энэ сургуулилтыг Хойд Солонгос өдөөн хатгалга гэж үзэн эсэргүүцэж байсан бол Өмнөдийн тал энэ нь жил бүрийн уламжлалт арга хэмжээ гэдгийг хэлж байсан юм. Цэргийн сургуулилт нь Солонгосын хойгийн нөхцөл байдлын эсрэг чиглэгдээгүй гэж байсан ч АНУ Сөүлтэй хамтарсан цэргийн сургуулилт эхлэхэд "БНАСАУ-ын өдөөн хатгалгын эсрэг хоёр улсын цэрэг бэлэн байдалд байгаа" гэсэн билээ. 

Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун АНУ руу чиглүүлэн Гуам арал руу цөмийн дайралт хийхээ эртнээс мэдэгдсэн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-д дэлхийд урьд нь харж байгаагүй зүйлээр хариу барина гэсэн юм. Ажиглагчдын таамаглаж байгаагаар, Пхеньян 2018 он гэхэд АНУ-д хүрч чадах пуужин үйлдвэрлэж чадахаар байгаа аж. Ким Жон Ун саяхан улсынхаа шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгээр очиж, пуужингийн хөдөлгүүр болон цөмийн цэнэгт хошууг олноор бүтээхийг үүрэг болгосон билээ.   


О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХҮН БАЙНА(202.9.41.97) 2017 оны 08 сарын 30

ДАЙН ХЭРЭГГҮЙ

0  |  0
зочин(202.9.43.24) 2017 оны 08 сарын 30

Дайн битгий болоосой доо

0  |  0
Хах(103.26.193.32) 2017 оны 08 сарын 30

Наад залуу чинь дуртайдаа ингээд байгаа юм биш тогтолцоо нь угаасаа ард иргэд нь соц сэтгэлгээтэй гадаад л бол дайсан гэсэн харанхуй сэтгэхүйтэй болхоор яаж ч чадахгүй зүтгээд байгаа

0  |  0
999(27.123.214.126) 2017 оны 08 сарын 29

xaxa nuguu puuling asuudalgui sunuuj chadna geed bsan yaponchuudiin baas ni goojjeee

0  |  0
BBBB(103.229.120.8) 2017 оны 08 сарын 29

Зөв муусайн империалистуудын шээсийг нь гоожуул. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэжжжж

0  |  0
Шө(66.181.160.127) 2017 оны 08 сарын 29

Хойд Солонгос бол жижиг орнуудын том үлгэр жишээ орон.....

0  |  0
Зочин (103.57.93.181) 2017 оны 08 сарын 29

АНУ ТААД системээ өмнөдөөс гаргаж, хамтарсан хээрийн сургуулиа зогсоох ёстой. Тэгвэл хойт Солонгос буулт хийнэ. Өмнөд Солонгост цөмийн зэвсэг байршуулах нь Азийн бүхий л оронд аюултай!

0  |  0
zochin(202.179.24.188) 2017 оны 08 сарын 29

ene zaluu etseg uvuu 2-n hoo uviig buruul zalgamjilj bna daa

0  |  0
Top