ОХУ-ын Новосибирск хотын захирагч Анатолий Евгеньевич Локоть тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэд энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд манай улсад айлчлах юм.
Анатолий Евгеньевич Локоть 1996 оны 12 дугаар сард Новосибирск мужийн Депутатуудын Зөвлөлд депутатаар сонгогдсон байдаг. 2000 оны 12 дугаар сард Новосибирск хотын Зөвлөлд депутат болсон байна. Харин 2003 онд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын депутатаар сонгодсон байдаг аж. Тэрбээр манай улсад айлчлах хугацаандаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагуудтай уулзана. Мөн “Орос-Монголын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт болон “Вернисаж” уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Айлчлалын хүрээнд “Хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлүүд”сэдэвт нэгдсэн хуралдааныг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )