13 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан мисс Ч.Содтуяа өдгөө "Азийн модел" агентлагаа байгуулан олон ч хүүхэд залуусыг эгнээндээ элсүүлж, олон улсын чанартай уралдаан тэмцээнд авч явдаг болоод удаж буй.
Энэ нь бараг уламжлал шахуу болж гэхэд хилсдэхгүй биз. Хамгийн сүүлд л гэхэд "Princess of the Globe-2017” буюу Дэлхийн хүүхдийн миссийн тэмцээнд охин С.Содонгоо тэргүүтэй бяцхан миссүүддтэйгэ амжилттай оролцож, Дэлхийн мисс ээж хэмээх шагналын эзэн болсон гэнэ.
Түүгээр ч зогсохгүй Монгол бяцхан миссүүд маань ангилал тус бүртээ шагнал авч, ганзага дүүрэн эх орондоо ирэхээр зэхэж байгаа сурагтай. Энэ сургаар гоо үзэсгэлэн, авьяас чадвараа ээжээсээ өвлөн авсан бяцхан мисс С.Содонгоог ээж нь дийлэхээ болилоо хэмээн жиг жуг хийх болов. Энэ нь хэдхэн сарын өмнө Азийн олон улсын хүүхдийн фестивалиас "Азийн топ модел" шагналыг хүртэж олныг гайхшруулаад байсан бяцхан охин Дэлхийг нэрээ тамгалсантай нь холбоотой гэнэ. Нөгөө нэгэнт эрчийг авсан бууж өг гэдэг шиг л....






Сэтгэгдэл ( 2 )
аавыгаа дуурайсан царайлаг охин байна. Яг л аавын нүд.
muuhai tom tolgoi darvaisan amtai