Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа

2017 оны 10 сарын 05

Нийслэлийн Засаг даргын зөвлөл ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаа хийж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн болон НЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцож, 2017 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл, 2018 онд салбар бүртээ тусгасан ажлуудыг хэлэлцсэн юм.

Ийнхүү 5 бүлэг бүхий Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаанд буюу өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top