Бяцхан чоно Энжи : Манай ангийнхан намайг бүр шүтэн биширдэг

2017 оны 10 сарын 05

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн өхөөрдөм оролцогч Бяцхан чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэг дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран "Зүгээр л инээмсэглэ" дууг олонд хүргээд байсан билээ. Авьяаслаг, адтай бяцхан охин "NTV" телевизийн бүтээл "Гэр дүүрэн охид" ОАУСК-нд дүр бүтээжээ.

Тэрээр "NTV" телевизийн "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлэгт тус кинонд хамтран тоглосон жүжигчдийн хамт оролцож халуун яриа өрнүүлжээ. 

Түүнээс ямар мэргэжилтэй болох талаар асуухад эргэлзээгүй "Жүжигчин" хэмээн хариулсан байна. Хөтлөгч түүнээс "Чи гоё дуулдаг юм чинь дуучин болохгүй юм уу?" хэмээн асуухад бяцхан охин "Хоёуланг нь зэрэг хийчихэж чадна ш дээ би" хэмээжээ.

"Кино зургийн явцад уйлах шаардлагатай болбол Энжи шууд л уйлчихдаг бөгөөд найруулагчдаа хандан "За найруулагчаа би ганцхан дубль л явна шүү. Эхнийх дээрээ л уйлна" гээд шууд уйлж эхэлдэг гэнэ. Тэрээр хамтран жүжиглэж байсан жүжигчиндээ "Аниа та уйлж чадахгүй байвал ээжийгээ өвдчихвөл яах вэ? Үхчихвэл яах вэ? гэж бодоорой за" хэмээн нөхөрсөг зөвлөгөө өгч байсан удаа ч бий ажээ. Түүнд жүжигчин мэргэжлийн хамгийн гоё нь олон хүмүүс өөрийг нь таньдаг байх таалагддаг бөгөөд "Манай ангийнхан бүр намайг шүтэн биширдэг" хэмээн онгироод авчээ. 

Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлэг :

 

Ж.Сондор

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(122.201.20.202) 2025 оны 03 сарын 13

ontsgui l sonsogdoj bn daa.

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

iim bagaasaa shyteh bishreh geed muunhai baina, ezeg eh ni anhaarah heregtei dee

1  |  0
Top