АНУ-д арав гаруй жил хоригдсон охин Ар Монгол биш, Өвөрмонгол байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

 

Энэ эмэгтэйг Мэри Хеллер гэдэг

АНУ-ын Индиана мужид монгол охин 10 гаруй жилийн хугацаанд хоригдож байсныг илрүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ. Тодруулбал, Индиана мужид оршин суудаг Мэри Хеллер гэх эмэгтэй 15 настай монгол охиныг, 19 настай хятад охидыг гэрийн хорионд олон жил байлгасан талаарх мэдээлэл fox59.com сайтад нийтлэгджээ. Хэргийг 2017 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор Мэри Хеллер шоронд, охид Индиана мужийн Хүүхэд хамгааллын газарт байгаа гэсэн байна. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны эх сурвалж "Гэрийн хорионд байсан охин монгол биш байсан" гэсэн мэдээллийг өгсөн юм.  Харин хоригдож байсан охид хятад болон өвөрмонгол охин байсан аж. Хэргийг АНУ-ын цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.87.255.42) 2025 оны 03 сарын 13

ӨВӨР МОНГОЛ ХҮН ТЭГЭЭД МОНГОЛ ХҮН МӨН БИЗ ДЭЭ

1  |  0
Top