Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Меган Фокс өнгөрсөн жил гурав дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Тэрбээр кино урлагаас хөндийрч, бүхий л цагаа гэр бүлдээ зарцуулах болсон. Харин саяхан өөрөө дотуур хувцас гаргаж, рекламны зураг авалтад нь оролцсон юм.
Тэгвэл Меган өчигдөр нөхөр Брайан Остин Грин болон хүү Ноа, Бодхи, Жорни нартайгаа хотоор зугаалж яваад харихдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэдний гэр бүлийн зураг сайхан харагдаж байгаа ч том хүү нь эмэгтэй хүүхдийн палааж өмссөн байжээ. Ноа хүүд “Frozen” киноны Эльзагийн даашинзыг өмсгөсөнд хүмүүс Меганыг шүүмжилсэн байна. Харин жүжигчин бүсгүй үүнийг огтхон ч тоохгүй байгаа гэнэ. Меган өмнө нь ч “Хүү минь ямар ч хувцас өмсөхийг хүссэн байлаа түүний сонголтыг буруутгахгүй. Хорихгүй” гэж хэлж байжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 5 )
ижил хүйстэн болох хүү юм байна.
Гажиг
Сонин юмаа
Uhaantai yumaa