Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Засаг дарга Т.Баясах, дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Засаг дарга Т.Баясах, “дүүргийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож залуу үеийнхээ түшиг болж яваа ахмадууддаа баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсье. Цаашид бид та бүхэндээ төрийн үйлчилгээг улам ойртуулж, илүү олон зүйлийг хийхээр зорьж, төлөвлөн ажиллаж байна. Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа баярлалаа” гэлээ.
Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 24 мянган ахмадын төлөөлөлд МУГЖ Э.Бүрнээбаяр, С.Бархас, СТА Э.Чулуунчимэг, Д.Найдандорж, Н.Мөнгөншагай, Б.Болд болон залуу уран бүтээлчид ая дуугаа өргөв. Мөн дүүргийн 28 хорооны ахмадын дунд болсон цэнгээнт бүжгийн “Хаан вальс” тэмцээний шилдгүүдийн шагналыг дүүргийн удирдлагууд цэнгүүний үеэр гардуулсан юм.
Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үр хүүхэддээ болон ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан Д.Халтархүү, Ж.Будсүрэн, А.Алтанцэцэг, О.Энхтуяа, М.Гэндэнжамц, Ж.Чимэд, Р.Норовсүрэн нарын ахмадыг Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаахэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )