Наян таван настай эмээгээс нэгэн сэтгүүлч асуужээ:
- Хэрэв та эргэн амьдрах бол яаж амьдармаар байна гэхэд настан хэлж гэнэ. - Дахин нэг амьдрах боломж олдвол би сая өнгөрүүлснээсээ илүү тэнэгхэн байхыг хүсч байна. Олон юманд санаа зовж сүржин загнадгаа больж, аз сорьсон аялалд гарч, энд тэндхийн ууланд авирч, усанд шумбана. Шошоо багасгаж, илүү олон зайрмаг идмээр байна. Урьдаас илүү бэрхшээлтэй тулгарч магадгүй, гэхдээ л ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн элдэв дүрмээ цөөлөх болно. Та ойлгоорой. Би өдөр тутам эрүүл, хэвийн, ухаалаг амьдарч ирсэн хүмүүсийн нэг. Надад зөндөө хором байсан. Эргэж заяах юм бол тэр хормуудыг илүү гоёор амтлахсан. Өөр юу ч үгүй зөвхөн тэр л байгаа юм шигээр. Өдөр бүрээсээ түрүүлсэн өчнөөн олон жилийн дунд амьдрахын оронд тэр л агшиндаа байна. Би термометр, халуун сав, цув болон аврах шүхэргүйгээр хаашаа ч явдаггүй хүмүүсийн нэг байсан. Хэрэв дахиад боломж олдвол ганцхан асаагуур халааслаад аялна. Эргэж амьдрах юм бол би хавар эртээс намар орой хүртэл хөл нүцгэн явна. Илүү их бүжиглаж, илүү ихээр наргимаар байна. Хонин нүдэн цэцгийг ханатлаа түүмээр байна гэж хэлжээ. Тиймээ, хэт эрүүл байх хэрэггүй. Хэт эрүүл нь эмгэг рүү хөтөлдөг. Өөртөө бяцхан галзуурлыг тээ. Амьдралд чинь урам зориг, амт шимт бэлгэлэнэ.
Буддын зүрхэн судрын тайлалаас

Сэтгэгдэл ( 4 )
arai l uruusgul bnaa,uheh ersdeliig tootsohgui bol amidral ni bogino l bolno shd,ahij amidrasnii ashig garahgui shd kkk
Yag unen shuu zov helj bn
одоо зарим залуус үүнийг ойлгоод улсын ажил хийнэ орон тоо булаалдана гэхгүй байгаа ш дээ
Yumnii dundajiig barimtal gej l xelex geed bga boloxoos bish ene arai l teneg bichchjee xa xa