Бодибилдингийн “Мистер олимп” тэмцээний найман удаагийн аварга А.Шварцнеггер гэрийн үйлчлэгч байсан Жижи Жойетын хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч, улмаар энэ нь эхнэрээсээ салах шалтгаан болсон аж. Хүүхдийнх нь эх А.Шварцнеггерийн гэрт 20 гаруй жил ажилласан нэгэн байжээ.
Тэрбээр энэ тухайгаа “Би захирагчийн албаа хүлээлгэж өгсний дараа арван жилийн өмнө болсон явдлыг эхнэртээ хэлсэн. Энэ явдал гэр бүл, найз нөхдийг маань гомдоож, урмыг нь хугалсныг би ойлгож байна. Тэд намайг уучлахгүй байж болох ч би хариуцлагаа хүлээнэ. Би эхнэрээсээ, хүүхдүүдээсээ, гэр бүлийнхнээсээ уучлал гуйсан” гэжээ. Шварцнеггер хэвлэлийнхээс гэр бүлийнхэнд нь хүндэтгэлтэй хандахыг хүсч, шүүмжлэлийг хүлээх ёстой хүн нь би өөрөө, миний гэр бүл биш гэсэн байна. А.Шварцнеггерийн гэргийн байсан Мария Шрайвер нь АНУ-д хамгийн нэр хүндтэйд тооцогддог Кеннеди овгийн бүсгүй юм.
Одоо түүний гэрийн үйлчлэгчээс төрсөн хүү 14 хүрч байгаа ажээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )
Yamar ch gesen ur huuhdee huleen zuvshuuruud buruugaa huleegeed hariutslagaa uurchihdeg er hun l bn. Zarim neg novshnuud bol minii huuhed bish ene ter geed balairch ugnu duu!
geriin uilchlegchee balbadag bsan bna kkk