Нэгэн үе дэлхийд ноёлж явсан модель Синди Кроуфордын охин Кайя Гербер одоо ид мандан бадарч байна. 16 настай тэрбээр загварын том шоунуудыг нээж, нэр хүндтэй агентлагуудтай гэрээ байгуулж байгаа билээ. Кайяг ээжээсээ ч илүү алдартай болно гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байна.
Харин Синди охиныхоо сонголтод тийм ч таатай ханддаггүй ч өөрийн нэрийн цүнхийг гаргаж, загвар өмсөхөөс гадна чамгүй авъяаслаг дизайнер болохоо харуулаад байгаа охиноороо бахархаж байгаагаа ярьжээ. Загварын ертөнцөд орсон хүний амьдрал амаргүй байдгийг мэддэг Синди охиныхоо бүхий л асуудал дээр нь тусалдаг тухай Кайя ярьдаг билээ.



О.Саша

Сэтгэгдэл ( 4 )
aavaas bolood eejiig guitsehgui bainaa daa
Eejiigee guitsehgui sanagdaad bn
eejiiigee guitsehgui
Хөөрхөн