Кэйт Уинслет Леонардо ДиКаприод хайртай

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 23

  Алдарт “Титаник”-ийн хосын дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон жүжигчид болох Кэйт Уинслет, Леонардо ДиКаприо нар амьдрал дээр маш сайн найзууд. Тэд хамтдаа амарч, Кэйт Леог хуримынхаа гэрч болгож байсан билээ. Тэгвэл бүсгүй Леонарда ДиКаприод хайртай байжээ. Гэвч залуугийн зүрх сэтгэл өөр хүнийх болсон талаар Кэйт “Өглөөний мэнд, америкчууд аа” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна. Жүжигчин бүсгүй “Леогийн талаар хаа сайгүй яримаар санагддаг. Бурхан түүнд авъяас, царай зүс гээд бүх зүйлийг харамгүй өгсөн гэж боддог. Тэр хамгийн сайн хамтрагч. Түүнгүйгээр би ийм амжилтад хүрэхгүй байсан” гэжээ. Кэйтээс “Лео та хоёр далайн эрэгт амарсан. Хамт байгаа зургууд тань хэвлэлээр цацагдаж, алдарт “Титаник”-ийн хос бодит амьдрал дээр бие биедээ хайртай болжээ” гэж хэсэг шуугисан” гэж асуухад бүсгүй “Үнэнийг хэлэхэд Леогийн зүрх сэтгэл аль хэдийнэ өөр бүсгүйнх болсон. Би түүнд үнэхээр хайртай. Хайрлахгүй байхын аргагүй залуу” гэж хариулсан байна.

Кэйт, Леонардо хоёрыг маш дотно байдагт нөхөр нь байнга дургүйцдэг аж. Гэхдээ тэдний харилцаа маш үнэ цэнэтэй нөхөрлөлийн холбоо гэдгийг нөхөр нь ойлгох үе байдаг талаар жүжигчин бүсгүй ярьжээ.

http://www.marieclaire.ru/images/th/0/6d29/be43/665@495@6d29be43bfefa756bda0f4bbe583ca5e-ZGEzOTQ0NWY5Mw.jpg?time=99

http://hochu.ua/thumbnails/articles/cropr_640x490/78162_0.jpg

https://s14.favim.com/orig/160326/kate-winslet-titanic-love-revolutionary-road-Favim.com-4124309.jpg

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.186.95) 2025 оны 03 сарын 13

suugaasai

1  |  0
(217.227.210.234) 2025 оны 03 сарын 13

Titanic kinond ene 2 togloogui bol amjiltand tegj ih hvrehgui bsn bha Bi tegj boddiin

1  |  0
(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

aztai

1  |  0
(66.181.187.9) 2025 оны 03 сарын 13

хоёулаа их зөв хүмүүс юм байналээ

1  |  0
(66.181.170.231) 2025 оны 03 сарын 13

Сайн зохиол шүү дээ. Найруулагч ч сайн. Хэн ч тоглосон үзэгчдэд сайхан сэтгэгдэл үлдээх кино доо

1  |  0
(66.181.179.147) 2025 оны 03 сарын 13

hogshin awgai tom sanaa

1  |  0
Asuu(202.9.44.65) 2025 оны 03 сарын 13

Zaluu bas saihan shvv

1  |  0
Лола(66.181.161.69) 2025 оны 03 сарын 13

Сайхан жүжигчид.

1  |  0
Top