Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажлыг гэр хорооллоос эхлэхээр шийдсэн. Үүний хүрээнд 2012 онд Нийслэлийн 24 байршлын 1506 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр НИТХ-аас баталсан байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын 15 хувь.Тэгвэл төсөл хэрэгжсэн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл дахин төлөвлөлтийн хүрээнд 1500 айлын газрыг 22-85 м.кв бүхий 5200 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.
Энэ жил 5 мянган айлын орон сууц барихаар салбар яамны зүгээс төлөвлөжээ.Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур” орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байгаа аж. Уг хотхонд 21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 2020 он гэхэд нийт 71.290 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг.
-ЗАХ ЗЭЭЛД 32 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА-
2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны 11 банкаар дамжуулан олгож байна. Өнгөрсөн хугацаанд нийт 92 мянган хүн ипотекийн зээлд хамрагдаж, 4,2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Гэвч зээлийн шалгуур иргэдэд хүртээмжтэй бус. Гэр хорооллын дахин төлөвлөлт, банкны шалгуур шаардлагыг хангаж чадахгүй иргэд зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа. Иймд энэ тал дээр төрийн бодлого зайлшгүй үгүйлэгдэж буй. Үүнээс гарах гарц нь түрээсийн орон сууц хөтөлбөрийг өргөжүүлэх явдал гэдгийг ч зарим эдийн засагчид хэлж буй.
Өөрөөр хэлбэл, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх нь салбараа дэмжих бодлогоос гадна иргэдээ орон сууцуулах боломж бүрдэнэ. Өнөөдөр зах зээлд 32 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байна гэсэн судалгаа бий. Үүнээс стандарт буюу энгийн орон сууц 26 мянга орчим, үлдсэн 6 мянга нь тансаг зэрэглэлийн орон сууц байгаа юм.
Засгийн газар ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор энэ оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгасан. Мөн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр сард 16 тэрбум төгрөг, жилд 200 тэрбум гаруй төгрөг нийтдээ 300 тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдах юм. Цаашид дээрх хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон сууцны худалдан авалтыг хүртээмжтэй болгох үүднээс салбар яамнаас ажлын хэсэг байгуулагдсан" гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан" онцлон хэллээ.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 17 )
Зөвхөн банкны хүү л 75.000 сая тавиад туучихана .
Төр засаг иргэдийг Ипотекийн зээл нэрээ ёстой мөнгийг жинхэнэ утгаар уугааж байна ш дээ.ЖБ: манай найз 70 сая байрыг Ипотекийн зээлэнд хамрагдаад 70сая байрыг хүүтэйгээ нийлээд 145,000.сая төгрөг болох жишээнийтэгээд ямар байна даа
Барилгын компани зүгээс ард иргэдэд асар их боломж хямдхан найдвартай хэрэв та үнэхээр л сайн чанарын байр 1м кв л 3.800.000 төгрөг шүү дээ Үнээс илүү хямд гэж юу байхав .
Энэ чинь хувь хүмүүсийн бизнес шүү дээ, төр юунд нь санаагаа зовоогоод байгаам. Тэнгэрт тулсан үнэтэй, борлогдохгүй бол нураад л унана биз.
ЭЦСИЙН ЭЦЭСТ ҮНЭТЭЙ ЗАРАХ БОЛОМЖ БАЙХАД (ТӨР ОРОЛЦОЖ) АШГИЙН ТӨЛӨӨ БАРИЛГЫН КОМПАНИУД ХЭЗЭЭ Ч ҮНЭЭ БУУРУУЛАХГҮЙ. ИЙМ БАЛИАР СОЦИАЛИЗМ ХЭРЭВ БАЙДАГГҮЙ БОЛ ЯМАР Ч КОМПАНИ ОДОО ҮНЭЭ 50% БУУЛГААД ЗАРАХ УУ 2 ЖИЛ ХҮЛЭЭГЭЭД 50% БУУЛГАЖ ЗАРАХ УУ,ЭСВЭЛ ХАДГАЛААД УЛАМ ШАТААД БАЙХ УУ ГЭДГЭЭ ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ,АНХНААСАА БАРИЛГАА БАРИХДАА ЗАХ ЗЭЭЛЭЭ СУДЛАНА ТООЦООГОО ХИЙНЭ.
НААдуул чинь өндөр үнэтэй БОЛОХООРОо БОРЛОГДОХГҮЙ ШДЭЭ
ХЯМРДРУУЛ
ЭНЭ ЮУГАА ЧАДДАГЫН.
Одоо төр үүнд бүү оролц.Барилгынхныг бүү дэмж.Дэмжээд байх юм бол үнэ хэзээ ч буурахгүй.Хаашдаа илүүдэлтэй байгаа зах зээлд бүү оролц
1 м2 үнэ 1.0 сая биш тeхник эдийн засгийн тооцооллоор 700.0- 800.0 -д элбэг багтдаг гэсэн шүү.Барилгын байгууллагууд үгсэн хуйвалдаж үнээ нэмцгээдэг
Энэ казак сайдыг хөөргөж байж гүйлгээгүй барилгуудаа үнэтэй борлуулах муу ухаан явж байна шүү. м2 1 саяаас хэтрүүлж болохгүй сайн тооцоход ийм л гарч байна. Тэдний авлигад өгсөн мөнгө нэмэгдээд үнэтэй болгоод байгаа юм. Ашиг нь 50 хуувьтай байж болохгүй. Барилгынханы лоббиг тооцоогоор илчил.
ТӨР ЭНЭ АСУУДАЛД ХУТГАЛДАХ ЁСГҮЙ. МОНГОЛД ХУТГАЛДДАГ БОЛХООР УЛС ТӨРЧИД АРД НЬ БАЙДАГ БАРИЛГЫН КОМПАНИУД ҮНЭЭ БУУЛГАЖ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХГҮЙ БАЙГАА,ТООЦОО СУДАЛГААГҮЙ ҮНЭЭР ГАЗАР ХАНЦУЙНДАА АВЧ ӨГӨЛЦӨН,БАРИЛГЫН МАТЕРИАЛ АВЦГААЖ ЧАНАРГҮЙ БАРИЛГА БАРЬЦГААЖ БАЙГАА.ЗАХ ЗЭЭЛД ЮМНЫ ҮНЭ ҮЙЛДВЭРЛЭХЭД ХЭДИЙГ ЗАРСНААР БИШ ХЭДЭЭР ЗАРАГДАЖ БАЙГААГАР ТОДОРХОЙЛОГДДОГ.
ТӨР ДЭД БҮТЦЭЭР САЙН ХАНГААД ӨГЧИХВӨЛ ГЭР ХОРООЛОЛ УТААГҮЙ БОЛНО.