Өнгөрөгч амралтын өдрөөр "Оюунлаг Дорноговьчууд" Төрийн бус байгууллагаас Дорноговь аймгийн ирээдүй хойч болсон залууст зориулан Замын-Үүд сумын Соёлын төвд дэлхийн топ их сургуулиудыг 2018 онд төгссөн залуусын "Жинхэнэ эрх чөлөө" чөлөөт уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Оксфордын их сургуулийн магистр Мөнхжаргалын Чимэддорж, Сөүлийн их сургуулийн төгсөгч Ц.Жадамбаа, “Jiao Tong” Шанхайн их сургуулийн төгсөгч Б.Ган-Очир, Харвардын их сургуулийн Кеннидигийн сургуулийн магистр С.Санасэр, Английн Иоркийн их сургуулийн магистр О.Эрдэнэ-Өрнөх, Сингапурын үндэсний их сургуулийн Ли Куан Юны Төрийн удирдлагын сургуулийн магистр Б.Энхболд нар оролцож, дэлхийн топ сургуулиудад хэрхэн суралцах болсон туршлагаасаа хуваалцлаа.
Эдгээр дэлхийн топ их сургуульд суралцан төгссөн залуучууд Дорноговь аймгийн уугуул залууст хэрхэн суралцах, өөрийгөө яаж дайчлах тухай зөвлөгөө өгсөн маш үнэтэй уулзалт боллоо хэмээн орон нутгаас мэдээллээ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Jiao Tong бишээ, Монголоор Шанхайн зам харилцааны их сургууль гэдэг юм.
Jiao Tong бишээ, Монголоор Шанхайн зам харилцааны их сургууль гэдэг юм.