Дорнодод мал сүрэгт цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

    Мал сүрэгт үзлэг ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Улсын төсөв болон Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Малын генетик нөөцийн тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/69 дүгээр тушаал, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын А/18 дугаар тушаал, Дорнод аймгийн Засаг даргын А/205, А/419 дугаар захирамж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын А/05, А/20 дугаар тушаал, Баяндун сумын Засаг даргын А/31, А/68 дугаар захирамж, Дашбалбар сумын Засаг даргын А/112, А/214 дугаар захирамж, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын удирдамжийн дагуу намрын үзлэг ангилалтыг Баяндун, Дашбалбар суманд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ны өдрийн хооронд “Буриад омог”-ийн хонин сүрэг "Улзын хонь" ХХК, "Утай хан Уул" ХХК, "Үет цагааны гол" ХХК-иуд намрын үзлэг ангилалтыг 2 сумын 10 багийн 55 малчин өрхийн 12333 толгой хонийг хамруулсан.

    “Буриад омог”-ийн хонийг бусад үүлдэр омгийн хоньтой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Ангилалтанд хамрагдсан “Буриад омог”-ийн хонины бүдүүн хуцны сэрвээний өндөр 75 см, биеийн ташуу урт 76 см, цээжний бүслүүр 98 см, шилбэний бүслүүр 9 см, намрын амьдын жин 85,3 кг, төлгөн хуц сэрвээний өндөр 73 см, биеийн ташуу урт 71 см, цээжний бүслүүр 96 см, шилбэний бүслүүр 8 см, намрын амьдын жин 70 кг, хурган хуц сэрвээний өндөр 63 см, биеийн ташуу урт 68 см, цээжний бүслүүр 76 см, шилбэний бүслүүр 8 см, намрын амьдын жин 42 кг, эм хонь сэрвээний өндөр 65 см, биеийн ташуу урт 71 см, цээжний бүслүүр 84 см, шилбэний бүслүүр 8 см, намрын амьдын жин 64 кг, охин төлөг сэрвээний өндөр 62 см, биеийн ташуу урт 69 см, цээжний бүслүүр 80 см, шилбэний бүслүүр 8 см, намрын амьдын жин 54 кг гэсэн дундаж үзүүлэлттэй байна.

“Буриад омог”-ийн шаардлага хангаагүй хуцыг сонгож тавихгүй байх талаар 55 малчин өрхөд зөвлөмж тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top