Монгол Улсын гГвьяат дасгалжуулагч, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул А.Доржсүрэн агсны нэрэмжит өсвөрийн волейболчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-наас эхлэн Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулагдаж байна.
2006 оноос хойш 13 дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч, энэ удаагийн тэмцээнд 19 аймаг, 9 дүүрэг, 8 клубын эмэгтэй 37, эрэгтэй 39 багийн 900 гаруй тамирчин оролцож, 150 гаруй багш, дасгалжуулагч хүрэлцэн ирсэн байна.
Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг анх Улаанбаатар хотноо зохион байгуулж эхэлсэн ба сүүлийн зургаан жил дараалан Гавьяат дасгалжуулагчийн төрөлх нутаг Дундговь аймагт зохион байгуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )