Дархан аварга, XX зууны манлай бөх, 100 жилийн дэлхийн бөхийн од, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн Хорлоогийн Баянмөнх Ховд аймагт зочиллоо. Энэ үеэрээ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхболд нар болон бусад албаны хүмүүстэй уулзав. Уулзалтын үеэр Дархан аварга Х.Баянмөнх бөхийн гараагаа эхэлснээс хойш анхны аймгийн начин цолыг 1962 онд Ховд аймгаас хүртэж байснаа бахархан дурсаж, Монголын үндэсний бөхийн хөгжил, цаашдын чиг хандлагын тухай бичсэн “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар”-3 боть номоо гардуулж, өсвөр үе, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, бөхийн спортоор хичээллүүлэх, үндэсний өв соёлоо хадгалан уламжлах дархлааг бий болгох зэрэг асуудлаар санал бодлоо солилцон, олон ястны өлгий Ховд нутгаас улсын цолтон, аварга, суутнууд олноор төрж, хөгжин дэвжихийн билэгтэй ерөөлийг дэвшүүлэв.
Тэрээр “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” бүтээлдээ монгол бөхийн 750 мэхийг судлан нэгтгэж, баяжуулан бүтээл болгон бөх сонирхогч түмэн олондоо өргөн барьсан оюуны энэхүү гайхамшигт бүтээл нь Монголын үндэсний бөхөөр сонирхон хичээллэх өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Эх сурвалж: http://khovdnews.mn
Сэтгэгдэл ( 2 )
Энд бөхийн өргөө булаацалдаж явахаар ингээд л аймгуудад зургаар дүүрсэн номоо шахаад л лекц уншаад эрүүл агаарт явж байвал хамаагүй нэр хүндтэй дээ.
Ховдын бөхчүүд нь хашаа тууж яваа болд оо . Баянмөнх аврага бол үндэсний бахархал .