ХОВД: “Мянгад” адууг бие даасан омгоор баталгаажуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

 Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Сайдын зөвлөл энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр хуралдав. Энэхүү хурлаар Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй "Мянгад" адуу, Хэнтий аймгийн “Галшарын улаан” ямааг бие даасан омгоор баталгаажуулж, Монгол Улсын малын генетик нөөцийн санд шинээр бүртгэсэн байна. Ингэснээр Монгол Улсад үржүүлж буй бие дааж баталгаажсан үүлдэр, омгийн мал 49 болж, малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх, малын чанар, бүтээмжийг сайжруулах, эдийн засгийн үр шим, ашиг хүртэх ач холбогдолтой болж байна.

Ховд аймгийн Мянгад сумын “Мянгад адуу” нь бие томтой, алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугалам бүхий биологи, аж ахуйн өвөрмөц онцлогтой, чийрэг бие цогцостой, уналга-хурд, махны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой, уяа сойлго авахдаа сайн, хээл авах чадвар сайтай, сүү нь тослог ихтэй зэрэг олон давуу талтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top