Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинээр батлагдсан “Төрийн албаны тухай хууль” хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүн, тус хуулийг санаачлагч гишүүдийн нэг, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн өнөөдөр /2018.03.13/ “Төрийн албаны тухай хууль”-ийн /шинэчилсэн найруулга/ үзэл баримтлал, зарчмын шинэ өөрчлөлтүүдийн талаар төрийн албан хаагчдад мэдээлэл өгөв. Тус арга хэмжээнд Өвөрхангай аймгийн 500 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.
Тус хууль хэрэгжиж эхэлснээр зарчмын хувьд 4 чухал өөрчлөлт, шинэчлэлт гарах ажээ.
Төрийн албан хаагчдыг улс төрөөс ангид байхыг энэ хуулиар зохицуулж байгаа
Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой болгоно. /шатлан дэвших тогтолцоо/
Төрийн албыг, албан тушаалтнуудыг хариуцлагажуулна
Төрийн албаны зөвлөлийн бие даасан хараат бус тогтвортой байдлыг хангана
Сэтгэгдэл ( 0 )