Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар батлуулсан удирдамжийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сүм, хийд, цуглаануудад аймгийн ИТХ-ын ажлын алба, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэстэй хамтарсан шалгалтыг энэ сарын 22-ноос 29-ний өдрүүдэд хийжээ.
Хамтарсан шалгалтад уламжлалт шашны гурван хийд, уламжлалт бус шашны буюу христийн нэг сүм, гурван цуглаан хамрагдсан ба тэдгээрийн нэр хаяг, урсгал чиглэл, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байгаа эсэх, харъяа байгууллага, удирдах албан тушаалтан, ажиллагсадын тоо, санхүүжилт, сүсэг бишрэлтний тоо, хамтран ажилладаг бусад байгууллага, үйл ажиллагаагаа хэзээнээс явуулж эхэлсэн зэрэг холбогдох мэдээллүүдийг авчээ.
Сэтгэгдэл ( 3 )
shariiin shashnii lam nar gj ajil hiihgui hun huurch amidrahchaa bolj bga huvalznuud uhej dald oroosoi