Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Булган аймагт зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний 30 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин Ө.Энххүслэн алтан медаль, 38 кг-ийн жинд Ж.Ерөөлт мөнгөн медаль хүртлээ.
Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 47 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )