Баянхонгор аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Бөмбөгөр, Жаргалант, Богд, Жинст сумдуудад 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллалаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүрээнд сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж,илэрсэн зөрчлийг арилгуулахаар Бөмбөгөр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мэдэгдэл, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд албан бичиг хүргүүлсэн.
Мөн сумдын иргэд төрийн алба хаагч нарт Баянхонгор аймгийн 2018 оны 3 дугаар улирлын байдлаар эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулж, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, 2018-2019 оныг авлигыг илчлэх, авлигаас татгалзах, авлигын гэрчийг хамгаалах жил болгон зарласан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаартай зарлиг, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай үндэсний хөтөлбөр зэргээр яриа таниулга хийж, 427 хүнийг хамруулав.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар нь хамтран 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийн нээлттэй шүүх хуралдааныг зохион байгууллаа гэж Баянхонгор аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )