ДАРХАН-УУЛ: ​“Спортлог дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 11

  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг ажил бол “Спортлог дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс аймгийн хэмжээнд бүх нийтийг хамарсан олон төрлийн спортын арга хэмжээг амралтын өдрүүдэд шат дараатайгаар явуулж байна.  2018 оны арваннэгдүгээр сарын 09-ны өдөр Дарханы оюутны холбооны нэрэмжит “Оюутны спортын IX их наадам” нээлтээ хийлээ.

Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 9 их, дээд сургууль, коллежийн оюутнууд спортын 8 төрлөөр өөр хоорондоо өрсөлдөж аваргуудаа шалгаруулах юм. Төрөл тус бүр нэг сарын хугацаатай үргэлжлэн явагдах бөгөөд Оюутны их наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж нийтдээ эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 багийн 200 гаруй оюутан оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top