Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт иргэдээс талархал ирүүлжээ. Сүхбаатар аймгийн иргэн Б –ээс гээгдүүлсэн эд зүйлсийг нь мэргэжлийн ур чадвар гарган түргэн шуурхай олж өгсөн Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт талархал илэрхийлсэн байна. Мөн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Э хулгайд алдсан эд зүйл, бэлэн мөнгийг нь яаралтай арга хэмжээ авч олж илрүүлж өгсөн тус цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхбатад, Баянхутаг сумын иргэн О гар утас, цүнх бусад эд зүйлсээ алдахад гэмт этгээдийг шуурхай тогтоон хохиролгүй болгож өгсөн цагдаагийн ахлах дэслэгч н.Барсболд нарт талархал илэрхийлжээ.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )