“Victoria’s Secret”-ийн шоуны ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭРҮҮД

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

  Энэ оны хамгийн “халуухан” загварын үзүүлбэр болох “Victoria’s Secret”-ийн шоу хэдхэн хоногийн өмнө Нью-Йоркт болсон. Дэлхийн шилдэг моделиуд “Victoria’s Secret” брэндийн шилдэг дотуур хувцсыг олонд танилцуулдаг энэхүү шоуны зохион байгуулалтад энэ жил 12 сая ам.доллар зарцуулсан байна. “Newsone”-д бичсэнээр модель Элза Хоскийн өмссөн дотуур хувцас хамгийн үнэтэй нь байжээ. Мөн Шведийн модель бүсгүй сая ам.долларын үнэтэй дотуур хувцастай тайзан дээр алхсан байна. Түүний “Fantasy Bra”-г хийхэд 2100 ширхэг алмааз оржээ.

Үүнээс гадна энэ жил “Victoria’s Secret”-ийн гол нүүр царай болдог сахиусан тэнгэр, 37 настай Адриана Лима уг брендийн үзүүлбэрийн тайзан дээр сүүлчийн удаа алхсан юм. Бразилийн модель бүсгүй ийнхүү “Victoria’s Secret”-ийг орхисонд фэнүүд нь сэтгэл гонсгор байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
damn(202.179.24.132) 2018 оны 11 сарын 14

kurwa

0  |  0
Top