Литва улсын элчин сайдын санхүүгийн дэмжлэгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Сайнхүү Ивээл Сан”-тай хамтран “Төсөв батлах үйл явцыг сайжруулах нь” төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн “НУТГИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт амжилттай эхэллээ
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Төрийн албаны тухай хууль”, Санхүү ивээл сангийн тэргүүн С.Гантуяа “Манлайллын дотоод хүчин зүйл”, МНУХ-ны эксперт доктор, профессор Б. Баттүвшин “ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч ба манлайлал”, доктор, профессор С.Энхцэцэг “Олон нийтийн харилцаа ба хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах вэ?”, Зорилготой амьдрал ТББ-ын Тэргүүн П.Цэрмаа “Амьдрах урлаг” сэдвээр зохион байгуулж байна. Сургалтад Баян-уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан, Халхгол, Матад, Хөлөнбуйр, Булган сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч болон НАЭХ-ны идэвхтэн гишүүд оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )