ӨВӨРХАНГАЙ: “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” батлагдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

  Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг тусгасан. Тус бодлогын баримт бичгийн төслийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжих томоохон арга хэмжээний нэг нь энэхүү хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийн зорилго нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон гэрийн ажилтай эмэгтэйчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг олон талт хэлбэрээр дэмжих замаар тэдний тогтвортой, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн болно. Хөтөлбөрийн төслийн урьдчилсан хэлэлцүүлгийг аймгийн Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран нийт 600 гаруй эмэгтэйчүүдээр хэлэлцүүлж, тэдний саналыг нэгтгэн тус хөтөлбөрт тусгажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top