Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн худалдан авах чадварт нийцсэн стандартын шаардлага хангасан орон сууцаар хангах бодлого амжилттай хэрэгжиж байна.
Тус бодлогын хүрээнд барьж буй Сайншанд сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны хорооллын эхний ээлжийн 266 айлын орон сууц арваннэгдүгээр сард ашиглалтад орсон бол ирэх арванхоёрдугаар сард үлдсэн орон сууцыг ашиглалтад өгнө хэмээн орон нутгаас мэдээллээ.
С.Ууган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
SHONO UNTAJ BOLOHGUI GESEN TIIM BISH