ТАНИЛЦ: МАН-аас хөөгдөх болзлоо хангасан ДОЛООН гишүүн

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн саяхан ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын МАН-ын бүлгийн даргаас огцорсон Д.Хаянхярваагийн бланк дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг өнөөдөр /2018.11.27/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаанаар авч хэлэлцэн, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэн, улс төрийн шийдвэр гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэгтээ чиглэл өгсөн юм. 

Өөрөөр хэлбэл, өнөөгийн Засгийн газрыг газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, 10 аймгийн цахилгаан станц, Тавантолгой төсөл зэрэг томоохон төслүүдийг үр дүнтэй, амжилттай үргэлжлүүлж байгаа, мөн 2016 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн эрх баригч намын Удирдах зөвлөлөөс шийдвэрээ гаргасан. 

Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй намын гишүүдэд МАН-ын дүрмийн дагуу улс төрийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд давхар дайсан билээ.

Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа хэлэлцэж, бүлгийн гишүүд 100 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэх улс төрийн шийдвэрт хүрсэн.

Харин үдээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд оролцон гишүүдийн асуултад хариулсан.

Тэрбээр энэ үеэр "Би М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулах санал тавиад, тэр асуудал нь Засгийн газрыг огцруулах асуудал болоод ирлээ. Надад заах яахав. Та нараас би айна гэж байхгүй шүү. Хаана ч та нарын өмнө хэлэх үгээ хэлнэ. Та нар сайхан хүмүүс биш. Энэ дотор хулгайч нар сууж байгаа шүү. Наймаачид сууж байгаа. Би та нарыг мэднэ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг мэднэ. ЖДҮ гэдэг юм гарч ирж, Засгийн газрыг хөмрөх гэж байна. ЖДҮ зөв үедээ гарч ирлээ. Цаашдаа УИХ-ын гишүүн болъё гэж бодож байгаа бол ийм юм хийж болохгүй гэдгийг яс махаараа мэдэрч байгаа байх. Ард түмэнд ч сайн зүйл боллоо. Хулгай хийж болдоггүй юм байна, дарга хүн бусдаас дутуу байх ёстой гэдгийг эдгээр өдрүүдөд ойлгож байна. Би хэн нэгэн ялж байна гэж бодохгүй байгаа. Харин үүний цаана ухаарал авчирлаа. Засгийн газрын бүх ажил сайн гэж хэлэхгүй ээ. Харин би цаашдаа зарим хүнтэй хариуцлага тооцож ажиллана гэдгээ дахиад хэлье. Төрөө ч, намаа ч цэвэрлэх цаг болсон юм байна. Одоо зориглохгүй бол цаг алга. Үүнээс хойш цаг байхгүй шүү. Энд байгаа зарим нөхдүүд дахиад МАН-ын нэрийн өмнөөс дэвших эрхгүй гэдгийг дахин хэлье. Өөрсдөө хулгайч байж, бусдыг хулгайч гэж хэлээд хэрэггүй. Цаг нь болохоор би олон зүйл ярина. Би ард түмэндээ шударга ажиллана гэж амласан. Зарим хүнд хариуцлага тооцож чадахгүй байна. УИХ-ын дарга М.Энхболдоос эхлээд хариуцлага тооцож чадахгүй байна. Цаашдаа би энэ байр сууриндаа хамгаас хатуу зогсоно" хэмээн хэлсэн.

 Гишүүд ч ширүүхэн асуулт асууж, хариулт ч ширүүхэн өрнөсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж, зургаа нь огцруулах шаардлагагүй гэж үзэн кноп дарав.

Засгийн газрыг унагахаар дэмжсэн 10 гишүүн нь Н.Амарзаяа, О.Баасанхүү, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Хаянхярваа, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Б.Наранхүү нар бөгөөд МАН-ын долоон гишүүн бүгд Засгийн газрыг огцруулахаар Д.Хаянхярваагийн бланк дээр гарын үсэг зурсан гишүүд байгаа юм.  

Харин Засгийн газрыг унагахаас эсрэг санал өгсөн зургаан гишүүн нь Г.Занданшатар, Б.Жавхлан, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Н.Цэрэнбат, Н.Энхболд нар байв.

Эндээс харахад Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр хэрхэн гарах нь урьдаас тодорхой байсан бөгөөд Удирдах зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийг хүлээж авахаас татгалзаж, Засгийн газраа огцруулах санал өгсөн МАН-ын долоон гишүүн болох Н.Амарзаяа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Хаянхярваа, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар намаасаа хөөгдөх болзлыг хангалаа гэж улс төр шинжээчид ярьж байна. Учир нь, МАН-ын Удирдах зөвлөлөөс тогтоол гаргахдаа намынхаа шийдвэрийг дагаагүй гишүүдэд улс төрийн хариуцлага хүлээлгэх чиглэлийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт чиглэл болгож, даалгасан билээ.

Ямартаа ч байнгын хорооны шийдвэрээс үл хамааран Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг энэ пүрэв гарагт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх юм. 

 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(66.181.177.100) 2025 оны 03 сарын 13

Тэгвэл бид 7 улайдаггүй урвагч Улааныг дагуулаад МАХН руу жирийлгэнэ шүү ккк.

1  |  0
зочин(202.179.26.65) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбатын засгийг унагахад шадар сайд танхимаа унагах хор найруулаад гарын үсэг зураад явж байсан нь тун саяхан шүүдээ

1  |  0
зочин(202.179.26.65) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбатын засгийг унагахад шадар сайд танхимаа унагах хор найруулаад гарын үсэг зураад явж байсан нь тун саяхан шүүдээ

1  |  0
Иргэн (103.229.121.106) 2025 оны 03 сарын 13

ХҮРЭОСҮХ БААСАНХҮҮГ ХӨӨЖ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНХБОЛДЫН ТӨМСӨГ ШҮҮ ӨӨРИЙЧИН ЭСРЭГ БУУНЫ НОХОЙ САЙН ЧАНГАЛАХ ЁСТОЙ ТӨРӨӨС ЗАЙЛУУУЛ!!! !!! ЭНХБОЛД НОМТОЙБАЯР МӨНХБАТ ОЮУНХОР ХАЯНХЯРВАА МАФИ ШҮҮ АНХААР !!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Иргэн (103.229.121.106) 2025 оны 03 сарын 13

ХҮРЭОСҮХ БААСАНХҮҮГ ХӨӨЖ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНХБОЛДЫН ТӨМСӨГ ШҮҮ ӨӨРИЙЧИН ЭСРЭГ БУУНЫ НОХОЙ САЙН ЧАНГАЛАХ ЁСТОЙ ТӨРӨӨС ЗАЙЛУУУЛ!!! !!! ЭНХБОЛД НОМТОЙБАЯР МӨНХБАТ ОЮУНХОР ХАЯНХЯРВАА МАФИ ШҮҮ АНХААР !!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
зочин(202.131.238.150) 2025 оны 03 сарын 13

Ардчилал үгүй Дарангуйлагч гэдэг нь үнэн юм байна хүрэлсүх

1  |  0
Зочин(202.179.26.226) 2025 оны 03 сарын 13

МАН-ыг мангас болгож, ард түмний амьдралыг дордуулсан долоо

1  |  0
Зочин(150.129.140.212) 2025 оны 03 сарын 13

Ийм дарангуйлал гэж байдаг юмуу? Яагаад эсрэг саналтай байж болохгуй гэж? МАн хаашаа яваад байна пролетарийн диктатур уу? Хурэл сух намаа 2 дахиа тараах нь дээ! Суулийн хуваагдал Хурэл сух еерее шадар сайд байж ЗГ аа огцоруулснаас л эхэлсэн. Их хэлмэгдуулэлэт эхэлхэнэ дээ. 1937 онд хэт хувьсгалчирхаг сагсуу овилогогуй хедеений фракцын ажлаас болж ард олны ” эсэргуу” гэгдэх бослого гарч олон мянган ардууд хил даван зугтсан.

1  |  0
зочин(103.229.122.158) 2025 оны 03 сарын 13

монглын баялгийг 30 гэр бүл хувааж иддэг схем хүрэлсүхийн үед ил болж нуран унах болоод байгаа юмуудаа тиймээс л хурц тэмцэл үүсээд байх шиг

1  |  0
ENEMET(139.5.216.106) 2025 оны 03 сарын 13

DOLOON SHAARAAR MONGOL TUR DUTAHGUI

1  |  0
zochin(150.129.141.44) 2025 оны 03 сарын 13

MASH ZEB HKURDAN ZG g SAIDUUDIIG NI ZAILUUL , EBELJINGIIN HKERUULIIG DUUSGA OGTSRUUL EER GARTS BAIKHGYI KHUDAL BUU YRI

1  |  0
ЗОЧИН(202.55.188.36) 2025 оны 03 сарын 13

хУРДАН ХӨӨ.

1  |  0
aaa(59.153.87.27) 2025 оны 03 сарын 13

uter turgen odoohon namaasaa huu. bushuuhan huu. busdad ni surgamj bolog

1  |  0
Zochin(66.181.180.119) 2025 оны 03 сарын 13

Mongoliin turiin tolgoi zaidagnasan MAK,MSC-kompaniud,bayar badamjunai m.enhbold, elbegdorj,batuul, da ganbold saihanbileg bayartsogt s.bayar -metiin humuusiig yaraltai barivchilj buh nasaar ni horih heregteidee. MAPPIY

1  |  0
H(202.21.122.58) 2025 оны 03 сарын 13

“улс төр шинжээчид ярьж байна“ hahha shaa shaa uursduu teneg ym bicheed yarij bna gej hutsaad

1  |  0
zzz(66.181.161.54) 2025 оны 03 сарын 13

Jenkogiin ugaadasnii golog darga hun busdaas dutuu bh yostoi gedgiig edgeer odruuded mederlee genuu! JDU-gees udej uulgasangui geed gomorhood bnuu?! Urgediin, uls ornii erh ashig nen terguund bh yostoi gedgiig meddeggui bololtoi ene nohor. Heden toiron hureelegchidee tsudiilgej avaya gej l namaasaa urvan bj eronhii said bolson bololtoi.

1  |  0
Монгол хүн(202.126.89.169) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв хурдан арга хэмжээ авахгүй бол ажил чинь урагшаа явахгүй шүү

1  |  0
Монгол(202.126.89.169) 2025 оны 03 сарын 13

Намаа хурдан цэвэрлээ

1  |  0
Иргэн(202.9.43.183) 2025 оны 03 сарын 13

Намаасаа хөө.дэмжиж бна

1  |  0
zzzx(66.181.180.185) 2025 оны 03 сарын 13

Byrhan min ta tag odoo ajilaa hiij ih tseberlgee idee beeriig shaj uguurei byhnee tanid daatgalaa Hyrelsyh gyaig byrhan ta hamgaalj uguurei

1  |  0
аа(103.57.94.183) 2025 оны 03 сарын 13

Христ минь биднийг авраач!Монголын тор самуурчээ

1  |  0
аа(103.57.94.183) 2025 оны 03 сарын 13

Дао минь биднийг авраач!Монголын тор самуурчээ

1  |  0
аа(103.57.94.183) 2025 оны 03 сарын 13

Гэгээн мария минь биднийг авраач!Монголын тор самуурчээ

1  |  0
аа(103.57.94.183) 2025 оны 03 сарын 13

аллах минь биднийг авраач!Монголын тор самуурчээ

1  |  0
аа(103.57.94.183) 2025 оны 03 сарын 13

есус минь биднийг авраач!Монголын тор самуурчээ

1  |  0
аа(103.57.94.183) 2025 оны 03 сарын 13

бурхан минь биднийг авраач!Монголын тор самуурчээ

1  |  0
Үнэн(202.9.41.32) 2025 оны 03 сарын 13

МАН өөрийгөө цэвэрлэх цаг болсон. Хорт хавдраас эртхэн салахгүй бол Хүрэлсүх минь Мие гэдэг хорт хавдар амь насыг чинь авч одно шүү.

1  |  0
Үнэндээ...(202.9.42.90) 2025 оны 03 сарын 13

Хэлье гэж бодож байсан болоод яаж хэож хүргэх вэ гэж үгээ хэлж үсээ зулгааж байсан ард түмний үгийг ЕС хэлээ ..”. Үүнээс илүү мэдрэмж гэж юу байхав..! УРАГШАА ИРЭЭДҮЙН ЧИНГИС ХААН..! МАГАД ХААНЫ МААНЬ СҮНС АЧ ЗЭЭ... ХУРАЙ ХУРАЙ..

1  |  0
БАТ(66.181.160.58) 2025 оны 03 сарын 13

ЯМАР ГАРЧИГ ѲГЧ ЮУ БИЧИХЭЭ АСУУДАГ ЦАГ ЧИНЬ АЛЬ ХЭДИЙНЭЭ ѲНГѲРСѲНИЙГ МАРТАА ЮУ ???

1  |  0
Нам(45.117.35.10) 2025 оны 03 сарын 13

Намаасаа нэгнээсээ урвасан хулгайч нарыг намаас хөөгөөд шоронд, тэгвэл шударга болноо

1  |  0
Иргэн(122.201.23.10) 2025 оны 03 сарын 13

ЗГ-ыг огцруулсан нь зөвөө?!

1  |  0
иргэн(202.179.8.186) 2025 оны 03 сарын 13

Юм бичиж гарчиг өгөхдөө хооронд нь яс хаясан маягтай дэмий л юм байгаам ,Ерөнхий сайдыг дэмжиж байна.

1  |  0
иргэн(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Н.Амарзаяа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Хаянхярваа, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар намаасаа хөөж, сайн шалгаарай маш их луйвар гарна даа.

1  |  0
lrgen(202.21.111.98) 2025 оны 03 сарын 13

zow zow

1  |  0
Иргэн(64.119.24.194) 2025 оны 03 сарын 13

Сүржин гарчиг өгдөг зарим нэг мүржигнүүр хүн шиг мүрчигнүүр сэтгүүлёвэ

1  |  0
Top