ШУУРХАЙ: Хотын дарга С.Батболд огцрох өргөдлөө өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх утаа, замын түгжрэлийг шийдэж чадаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Батболдод улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг намынхаа Удирдах зөвлөлөөс гаргуулсан юм. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээж, Хотын дарга С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтээ хүргүүлсэн билээ.

Харин өнөөдрийн /2018.11.27/ НИТХ-аар Хотын дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тэгвэл Хотын дарга С.Батболд албан тушаалаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгчээ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ нийслэлийн төсвийг батлуулсныхаа дараа буюу ирэх арванхоёрдугаар сарын 10-ны дотор ажлаа хүлээлгэж өгөхөө онцолжээ. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.5) 2018 оны 11 сарын 29

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга байсан Ариунбаярыг шалга. Хотын дарга дүүгээрээ дамжуулж баахан мөнгө идчээдж худлаа ажлыг нь өгүүлээд бүх юмыг хаасан. Татвар төлөгчид хохироод үлдэж байна. Улс хохирсон. Хэн хохирол төлөх вэ?

0  |  0
He he (203.91.115.55) 2018 оны 11 сарын 27

Za yamartai ch batuulees hamaagui deer hiisen shuu.batuul amaaraa l ajildag bsan bol batbold amidral deer dajgui ajilsaan bayrlalaa amjilt! Uls turiin shiidver niisleld bol ug ni demii l bhda

0  |  0
Иргэн(122.201.23.10) 2018 оны 11 сарын 27

Хүрэлсүхтэнгүүд элдвээр оролдож байгаад өрөгдлийг нь өгүүлждээ?! Бузрын амьтад?! С.БАТБОЛД даргыг нийслэлчүүд бид сайн гэж үнэлж байгаашдээ?!

0  |  0
Top