Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

 

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.11.28/ 08.00 цагаас эхэллээ. Энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, нүүрсний тээврийн асуудал болон баруун аймгуудад учирсан гамшгийн хохиролд хөрөнгө гаргах асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Оюутолгойн цахиогаан хангамжийн асуудал зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top