Д.Цогтбаатар: Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

  Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Энхцэцэгийг өнгөрсөн есдүгээр сард томилсон билээ. Зарим хэвлэл мэдээллээр түүнийг албан тушаалаас нь эгүүлэн татах гэж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм. Мөн "Элчин сайд О.Энхцэцэгийг 14 хоногт Шведийг орхин явахыг шаардсан. Учир нь тэрбээр дипломат ёсыг үл хүндэтгэн, гэр бүлийн гишүүд болон гэрийн үйлчлэгчээ жуулчны визээр аваачсан. Гэр бүлийнхээ гишүүдийн талаар хуурамч мэдээлэл өгсөн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж тус улс үзсэн" гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ.  

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатараас дараах тайлбарыг авлаа. Тэрбээр "О.Энхцэцэг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингэхдээ ар гэрийн шалтгаан байгаа тул Монгол руу буцаж ирье гэсэн байна билээ. Хүсэлтээ бол нэлээн эрт, энэ сарын 9-нд өгсөн" гэсэн юм.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2018.05.17-нд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг чөлөөлж, О.Энхцэцэгийг түүний оронд санал болгосон бөгөөд УИХ томилгоог хэлэлцэн дэмжсэн юм.

О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984-1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал,  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх,  2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны 0З дугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ф(59.153.114.44) 2018 оны 11 сарын 28

За арай бишээ ийм их цол гуншинтай яаж ч бодсон албан тушаалд арай л их дэвшсэн хүн байна сонин л юм

0  |  0
Зочин (150.129.142.125) 2018 оны 11 сарын 28

Их л лут ажил хийж байсан гуншинтай юм байна. Тэгээд усыг нь уувал ёсыг нь дага гэдгээ мэддэггүй гэр бүл, хамаатан саднаа жуулчны виз нтр гэхээр бас л нэг асуудалтай хөгшин бололтой

0  |  0
zochin(150.129.142.92) 2018 оны 11 сарын 28

OYUNII CHADAMJ MUUTAI UDIRDAGCH SETGETSIIN OVCHTEI BOLJ NEH TALIIG BARIDAG BOLCHIHDOG GENE

0  |  0
Зочин(103.26.194.250) 2018 оны 11 сарын 28

Офшор Цогтбаатарт худлаа ярих юу ч биш ккк.

0  |  0
Top